logo
“Монгол-Солонгосын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа” форум боллоо

“Монгол-Солонгосын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа” форум боллоо

2016/11/29

Монгол Улс болон БНСУ хоорондын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа форум 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Энэхүү форумд БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд ноён У Сун, Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар, Эрчим хүчний агентлаг (KEA), Цахилгаан эрчим хүчний корпораци (КEPKO) болон Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөлөгчид оролцлоо.

Форумд Монгол улс болон БНСУ-ын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний хэмнэлт үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд хийгдэж буй ажлууд, хууль эрх зүйн орчин зэрэг сэдвийн хүрээнд дөрвөн илтгэл тавигдлаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн хэлтсийн дарга Ц.Атаржаргал Монгол улсын эрчим хүчний хэмнэлтийн бодлого хамтын ажиллагаа сэдвээр илтгэл тавьсан бөгөөд илтгэлдээ БНСУ-тай хүний нөөцийг чадавхжуулах, харилцан туршлага солилцох, жишиг төсөл хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа хийх гэсэн үндсэн чиглэлийн дагуу хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцолсон юм гэж Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш