Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016 оны арваннэгдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд Мъянмар Улсын Найпьидо хотноо зохион байгуулагдаж буй Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооны Ерөнхийлөгч нарын уулзалтад оролцож байна.
Энэхүү чуулга уулзалтын хүрээнд Монголбанкны зүгээс Зүүн Өмнөд Азийн Төв банкуудтай ажлын уулзалт зохион байгуулах бөгөөд энэ нь олон талт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.