logo
Нийтийн тээврийн хүртээмжийг оройн цагаар нэмэгдүүлнэ

Нийтийн тээврийн хүртээмжийг оройн цагаар нэмэгдүүлнэ

2016/12/06

Нийтийн тээврийн үйлчилгээ оройн цагаар тасалдаж байгаа тухай иргэдээс их гомдол гарах болсон.  Өнөөдрийн байдлаар хот орчмын 86 чиглэлд 20 аж ахуйн нэгж, байгууллагын 921 угсраа, их, дунд багтаамжийн автобус, троллейбусаар өдөр тутмын нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна.

Үүнээс оройн 21.00 цагийн байдлаар 554 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах даалгавартайгаас дунджаар 510-525 автобус ажиллаж байна. Судалгаагаар нийтийн тээврийн 71 чиглэлийн зорчигч урсгал буюу ачаалал ямар цагуудад буурч байгааг тодорхойлоход 10:00-13:00, 13:00-16:00 цаг байсан аж. Үүнээс бууралт ихтэй 35 чиглэлийг тогтоож өдрийн цагаар цонхлуулан оройн цагаар нэмэгдүүлэхээр саналыг боловсруулаад байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш