Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2016 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2016 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр, 11-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.