БХЯ-ны Төрийн нарий бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч, хурандаа Х.Батбилэг БНТУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе, хурандаа Гохан Өзбекийг өнөөдөр /2016.12.20/ Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзсан бөгөөд энэ нь анхны албан, танилцах уулзалт юм.
Уулзалтын үеэр БХЯ-ны Төрийн нарий бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч, хурандаа Х.Батбилэг “Монгол Турк хоёр орны хооронд 1999 онд Батлан хамгалаах салбарт албан ёсны харилцаа тогтоосноос хойш уламжлалт сайн харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад баяртай байна. Цэргийн санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж цэргийн зориулалтын буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байгаад БНТУ-ын Засгийн газар, БХЯ-д талархалаа илэрхийлж байна. Энэхүү сэтгэлийн тусламжаар ирж буй тоног төхөөрөмж, материал нь Зэвсэгт хүчний шинэчлэлд чухал ач холбогдолтой байгааг тэмдэглэж байна. Бид Турк улсад өөрийн цэргийн атташег суулгах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж. Цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэдгээ тэмдэглэн хэлж, талууд харилцан талархал илэрхийлснээр албан уулзалт өндөрлөв.