logo
МХЕГ, МҮЭХ хамтын ажиллагаагаа өргөжүүлэв

МХЕГ, МҮЭХ хамтын ажиллагаагаа өргөжүүлэв

2016/12/27

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хоёр тал Төрийн хяналт шалгалтын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль болон Нийгмийн даатгалын багц хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, санал дүгнэлт гаргах талаар хамтран ажиллах юм. Мөн хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчдын мэдлэг ур чадвар, ажиллах нөхцөлийг сайжруулах асуудал гэрээнд тусгагджээ. Талууд гэрээгээр харилцан хүлээх үүрэг, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж ажиллахаар шийдвэрлэсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш