logo
Хянан магадлагаанд тэнцсэн үйлдвэрүүдэд гэрчилгээ олгов

Хянан магадлагаанд тэнцсэн үйлдвэрүүдэд гэрчилгээ олгов

2016/12/27

МХЕГ-ын даргын  2016 оны 01/243 тоот удирдамжийн хүрээнд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан магадлагаа явуулж итгэмжлэл олгох хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Хоёр жил тутам явуулдаг энэхүү хянан магадлагаанд 40 гаруй үйлдвэр хамрагдсанаас 38 нь тэнцсэн байна. Эдгээр үйлдвэрт гэрчилгээ олгох арга хэмжээ боллоо.

МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагчийн 2016 оны А/168 дугаар тушаалаар мал төхөөрөх, мах боловсруулах “Эрдэнэт мах маркет”, “Жаргалант мах импекс”, “Монгема”, “Хөвсгөл Мах маркет”, “Тэс шим хоршоо”, “ЭДГС”, “Бумномин”, “Увс мах маркет”, “ЕТ-транзит”, “Азых”, “Алтайн сүрлэг нуруу”, “Баянхонгор констракшн”, “Дорнын говь”, “Хангайн хүнс”, “Махимпекс”, “Саян-Уул”, “Монгол эко мах” ХХК зэрэг мал төхөөрөх, мах боловсруулах 17 үйлдвэрт “АА” зэрэглэл буюу импортлогч оронтой тохиролцсон нөхцөлийн дагуу бүтээгдэхүүнийг зөвхөн тухайн оронд  экспортлох эрх,  

“Дархан мийт фүүдс”, “Монтува”, “Зергер интернейшнль”, “Эрдмийт”, “Преком”, “Завхан хүнс-групп”, “Мах маркет”, ”Эрдэнэ хүнс” зэрэг мал төхөөрөх, мах боловсруулах 9 үйлдвэрт “ААА” зэрэглэл буюу олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох  эрх,

Дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн  боловсруулах “Мах маркет”, “Хосгарьд”, “Преком”, “Траст трейд”, “Мөнхийн болор”, “Хатансүйх трейд”, “Гүүдфүүд катеринг”,  “Хүн-Од”, “Монгол фүүд”, “Бийлэг”, “Дунюань ХАА” ХХК зэрэг 11 үйлдвэрт “ААА” зэрэглэлийг тус тус олгов.

Хянан магадлагаанд хамрагдсан мал төхөөрөх, хиам, нөөш, махан бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүд нь Дэлхийн Мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тэдгээрийг дагаж мөрдүүлэхээр гарсан журам, заавар, зөвлөмжийн дагуу Махны эрүүл ахуйн дадлын дүрэм MNS CAC/RCP 58-2013, “Мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага” MNS 5023:2005 стандартыг үйлдвэрийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг ханган ажиллаж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш