4 өөр орны өсвөр насны хүүхдийн амьдралаас та бүхэндээ харьцуулан танилцуулж байна. Зарим нэг нь өглөөний цайгаа голж байхад . Заримд нь өглөөний цай олдохгүй байна. Африкийн Кени улсын сурагч, 14 настай Доркас Канини, “Би өглөө эрт 4.30-д босдог. Босоод гар хийцийн лааны гэрэлд хичээлээ давтдаг” гэсэн бол энэтхэг сурагч, 15 настай Шарал Кристина, “Би Тамил Надуд амьдардаг байсан. Цунами болсны дараа биднийг Шинэ Дэлид авчирсан. Түүнээс хойш эндээ амьдрах болсон. Би өглөө 06 цагт босоод хичээлдээ явахаар бэлддэг. Манай ээж өглөө болгон өдрийн хоолыг маань бэлдэж өгдөг гэлээ. Аргентины сурагч, 14 настай Абрила Ла Торре, “Би Аргентины Тигре хотод амьдардаг. Би өглөө 07 цагт босон шинэ өглөөг угтдаг. Унтахаасаа өмнө усанд ордог болохоор өглөө цэвэрхэн босдог. Зөвхөн үсээ самнаад, шүдээ угаагаад л болдог” гэж ярилаа.
Кени улсад өглөөний 06 цаг болсон байна. “Одоо хичээл уншихаа зогсоогоод биеэ угаахаас.... Энэ булагнаас бид ундныхаа усыг авдаг. Одоо бид биеэ угаах ус авч байна. Бид булгийн усаар хоол хийнэ, хувцсаа угаана, бүх л юмандаа ашигладаг” гэж Доркас Канини хэллээ.
Англи улсын 13 настай Капучин Мамак, “Би ээж дүү хоёртойгоо амьдардаг. Манайхан бүгд эмэгтэй. Манай ээж бол миний амьдралын загвар, үлгэр жишээ” гэж ярьж байна.
Тэгвэл аргентин охин, “Би өглөө зөвхөн цай л уудаг. Хуурай идэх юм идчихээр гэдэс өвдөх гээд байдаг. Би цайг маш их чихэртэй уудаг” гэсэн бол энэтхэг охин,”Манай ээж миний бүх л юмийг хийж өгдөг. Өглөө босоход өглөөний цай, сургуульдаа авч явах өдрийн хоол бэлэн байдаг. Миний амьдралын загвар бол ээж маань юм” гэв.
Кени охин, “Манай өвөө одоо 93 настай. Харин миний эцэг эх намайг нэг настай байхад өнгөрсөн. Тиймээс би өвөө эмээ дээрээ өссөн. Би өглөөний цай уудаггүй, сурчихсан. За одоо би сургууль руугаа явж байна. Эндээс сургуулиа харж болдог. Сургуулийн мод, хөлбөмбөгийн талбай тэнд харагдаж байна” гэлээ.
Shuum.mn