logo
Лесбичүүдийг хүчирхийлдэг гаж тогтолцоо

Лесбичүүдийг хүчирхийлдэг гаж тогтолцоо

2011/10/31
Өмнөд Африкт лесби болж төрсөн хүмүүс хүчирхийлэлд автдаг гаж тогтолцоо байдаг аж. Хүчирхийлүүлсэн эмэгтэй лесби байхаа больдог гэсэн өрөөсгөл ойлголт зарим хүмүүсийн дунд байдгаас энэ төрлийн гэм хэрэг их гардаг байна.  
2009 оны 12 сарын тэр аймшиг өдрийг  Зуки Загака мартаж чаддагүй. Зуки Загака жирийн л нэг эмэгтэй. Гэхдээ бэлгийн чиг хандлага нь бусад эмэгтэйчүүдээс ялгаатай. Өөрөөр хэлбэл лесби буюу эмэгтэйчүүддээ татагдагч. Зуки Загака хэдэн найзуудтайгаа хэдэн пиво уухаар Хаелишагийн ойролцоо бааранд оржээ. Түүнийг бааранд сууж байхад нь нэг залуу ирээд танилцан удалгүй түүнийг дараа болзоонд явахыг санал болгосон байна. Зуки ч уучлаарай би эрэгтэй хүнтэй болздоггүй. Би лесби гэж учирласан байна. Нөгөө залуу нь, “Надад ижил хүйстэн, бэлгийн чиг хандлага ондоотой, өөртэй чинь адил олон сайхан найзууд байдаг, би ойлгож байна. Асуудал биш” гэжээ. Зуки ч түүнд итгэж. Удалгүй Зуки  шинээр танилцсан залуугийнхаа нэг найзынд нь наргиж хоножээ. Тэр шөнөдөө танил залуугийн зан гэнэт хувирч түүнийг эрэгтэй хүн ямар байдгийг үзүүлнэ гээд хүчирхийлсэн аж. Зукаг хүчирхийсэн залуу лесби нарыг үзэн яддаг нэгэн байсан нь тогтоогджээ. Мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар лесбийг эмэгтэйг хүчирхийлбэл бэлгийн чиг хандлага нь өөрчлөгдөж эмэгтэй төрхөндөө ордог гэсэн ойлголт эрэгтэйчүүдийн дунд байдаг гэнэ. Өмнөд Африкт ийм гаж буруу ойлголт зарим эрчүүдийн дунд байдаг аж.
Энэ гэмт үлдлийг зогсоож, бусад зовлон нэгтнүүдийнхээ эрхийг хамгаалахаар хэсэг лесбичүүд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна. Зарим идэвхтнүүд олон нийтийн газар “Би хар арьст лесби” гэсэн бичигтэй хувцас өмсч яван эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэд бусад идэвхтэн дэмжигчдийн хамтаар дээрх гаж үзлийг таслан зогсоож, үзэн ядалт, бэлгийн хүчирхийллийн золиос болж байгаа зовлон нэгтнүүдийнхээ эрхийг хамгаалахыг Засгийн газраасаа шаардаж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш