logo
Эми Уайнхаусын үхлийн шалтгааныг тогтоожээ

Эми Уайнхаусын үхлийн шалтгааныг тогтоожээ

2011/10/31
Британийн дуучин Эми Уайнхаус согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас золгүйгээр амьсгал хураасан болохыг Лондоны Сент-Панкрас дүүргийн шүүх тогтоожээ. Алдарт дуучин энэ оны долдугаар сарын 23-нд Лондон дахь гэртээ амьсгал хураасан байсан юм. Түүний үхлийн шалтгаан нь тэр даруйдаа тогтоогдоогүй бөгөөд задлан шинжилгээ хийхэд олон жил архи болон мансууруулах бодист донтсон түүний биеэс хориотой эм бэлдмэл илрээгүй байна. Харин 27 настай дуучны цуснаас спирт илэрчээ.
Британийн хэвлэлд мэдээлснээр, дуучин амьсгал хураахын өмнө их хэмжээний архи уусан байсныг нотолсон байна. Жолоочид зөвшөөрдөг хэмжээнээс бараг тав дахин хэмжээний спирт Уайнхаусын цуснаас илэрчээ.
Мөрдөн байцаагч Лесли Ньюманы нотолсноор, талийгаачийн орны хажууд хоёр том нэг жижиг архины шил байсан байна.
Уайнхаус амьд ахуйдаа «Frank» /2003 он/, «Back to Black» /2006 он/ цомог гаргажээ. Нас барсных нь дараа түүний дуусгаагүй орхисон бичлэгийг гүйцээж гаргахаар болсон аж.
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш