Монгол оронд социализмын бүтээн байгуулалтын төлөө бүхнээ зориулж явсан буурлынхаа үгийг сонсох нь эдүгээ цагийн өнгөнд өнгөрсөн түүхээ эргэж санахад хэрэгтэй. Алдаж онож яваа төрийн түшээдэд бас сургамжтай. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Намжиг гуайг бид урьсан юм.Явсан газар бүхнээ өөд нь татаж сэргээдэг, энэ буурлын хөдөлмөр зүтгэлээр олон ч нэгдэл, сангийн аж ахуй хөл дээрээ босч өндийсөн түүхтэй.
-Монгол Улсын хөдөлмөрийн баатар таны сэтгэлийг зовоосон ямар ямар асуудал байна. Өнөөгийн төр засгийн удирдах хариуцлагатай албан тушаалтан, сайд дарга нарт хандаж та юу хэлмээр байна гэхэд тэрээр эгэл даруухан ийн өгүүлсэн юм
-Одоогоор Монгол орны хэмжээгээр ажилгүй, өрхийн наад захын өдөр тутмын орлогогүй амьдрал нь ядуу дорой байгаа хүмүүсээ яах вэ? гэсэн асуудалд өвгөн болсон би ихэд санаа зовдог. Энэ чинь нэг хоёр хүний асуудал биш нийгмийг хамарсан асуудал болж байна. 1990 оноос өмнө гэхүү дээ. Бидний туулж өнгөрүүлсэн он жилүүдэд ажил, сургуульгүй амьдралын гачигдалтай иргэн хүн байгаагүй. Өнөөдөр Монгол орон дайны хөлд үрэгдчихсэн юм шиг хамаг үйлдвэр завод, нэгдэл, сангийн аж ахуй, хамтын хоршооллын байгууллагуудыг бүрэн устгаснаар ажилд хөдөлмөр эрхлэх ямарч бололцоогүй болсноос энэ их ядуурал, ажилгүйдэл, амьдрахын аргагүй нөхцөл үүссэн гэж би үздэг. Монголын ард түмэн хамтын хөдөлмөр эв нэгдлээрээ гялалзаж явсан ард түмэн. Ажил хийвэл бололцоотой, Сурсан ч бололцоотой байлаа. Бүх юм мөнгөөр шийддэг болсоноос үүдэлтэйгээр сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах, ажил хөдөлмөр эрхлэх, амьжиргаагаа өөд нь татах гээд хүндрэл нийгэмд бий болжээ. Нийгэм эдийн засгийн ийм нөхцөл байдлаас ард иргэдээ хамгаалах, хүнээ хүн ёсоор авч гарах төрийн бодлого хэрэгтэй байна.
-Таныхаар ямар гарц байна. Юу хэлмээр байна?
-Бурханы аварлаар Монгол орон дэлхийд гайхагдах баян орон. Гадаадын улс гүрнүүд Монгол улс руу хошуурч эхэллээ. Сайндаа ч биш энэ их алт, эрдэнэсийн сан хөмрөг рүү шуналын нүдээр ирж байгаа хэрэг. Төр засгийн газраас үүнийг маш нухацтай авч үзээд миний бодлоор дараах алхмыг залшгүй авч хэрэгжүүлэх ёстой. Үндсэн хуулийн гол агуулга бол иргэний эрхийн хангах явдал юм. Иймээс Үндсэн хуулийн 2-р бүлгийн 16-р зүйлийн 1,2,3-р зүйлд: Хүн амьд явах эрхтэй гэсэн шинэ зүйл заалт орсон. Эрүүл мэнд аюулгүй орчинд амьдрах эрхтэй Хөдөлмөрийн аюулгүй нөхцлөөр хангагдах эрхтэй. 19-р зүлийн 1. Төрөөс эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна гээд заасан байх юм. Өнөөдрийн ажилгүйдэл ядуурлын мөлжлөгт нэрвэгдсэн явдлыг зөвхөн ажлын байр үргэлжлэн ярьсан, ганганаж гансарсан ард түмний буруу юу? Өмчтэй ажилтай үйлдвэр явуулах материаллаг баазтай нэгдмэл зорилготой хүчинд тулгуурлан хэлэлцэж ярьсан ажилчид нэгдэлчид хөдөлмөрийн сэхээтнийг өмч хувьчлах нэрээр үйлдвэрлэлийг материал баазгүй болгож үүнээс улбаалан ажилгүй өмчгүй болгосон нь төрийн буруу юу? Үүнд бүх нам улс төрийн хүчнүүд төр засаг ч эрдэмтэд чин шударгаар дүгнэлт хийж доорхи асуудалд цаг алдалгүй арга хэмжээний авах нь тулгамдсан зорилт. Үүнд:
1. Гадаадын хөрөнгө оруулалттай, хөрөнгө оруулж байгаа том том орнуудтай хийж байгаа гэрээндээ хэчнээн хүнийг ажлын байртай болгохыг бүр тоо зааж тусгах нэг хэрэг амьдрал дээр ажилгүй хүмүүсийг нэр зааж ажилд оруулах ёстой
2. Энд нас харгалзахгүй. Одоо 40-өөс дээш настай хүнийг хөгшин гэдэг болсон байна. Юу солиорч байгаа юм бэ. “Дөч хүрсэн эр. Дөрвөө дарсан ат” гэж ёстой хүч чадалтай, жинхэнэ хөдөлмөрбүтээн байгуулалтын ажиллах хүч байдаг цаг. Ийм хатуу зарчимтай байж хүмүүсээ ядуурлаас гаргана. Тогтвортой ажиллуулахын тулд орон гэртэй, бололцооны цалин бас хангамжтай байлгах ёстой. Энэ бол төрийн бодлого болж хэрэгжих ёстойг эрхэмлэх нь чухал.
3. Залуучуудад өнөөдрийн төр засаг яагаад ингэж харгис муухай хандаж байна вэ? Өнөөдөр Улаанбаатар хотод сүндэрлэсэн барилга баригдаж, 10 га газрыг түрээсээр зөвшөөрөл өгөөд 200 га болгоод өөрсдийг нь өөрсдөөр нь Монголчуудыг газраар нь барьцаалж шулж байна. Хуучны нэг өрөө байрны хэмжээний нэг өрөөг өнөөөдөр хэд хэдэн өроөө болгож өндөр үнээр зарж мөлжлөг явуулж болохгүй ээ. Ажилд орлоо гэхэд бараг цалингүй.Амьдралынхаа өдөр тутамын хэрэгцээг хангаж чадахгүй байна шүү дээ. Сайдууд хариуцлагагүй ажиллаж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ,сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын Байнгын хорооны дарга байхдаа дэндүү муухай харгис бодлого хэрэгжүүлсэн сайд л даа. Цалин тэтгэвэрийг нэмж болохгүй инфляц өснө өө гэж. Энэ сайд юу яриад байгаа юм бэ? Энэ дөрвөн жид цалин тэтгэвэр нэмсэнгүй. Өнөөдөр 200 мянган төгрөгийн цалинтай хүн гурван ам бүлээ яаж тэжээх болж байна. Ч.Хүрэлбаатарыг ингэж хэлэх үед 1кг мах 1200-2000 төгрөгт хүрч байсан. Одоо 5800- 6000 төгрөгт хүрлээ. Социализмын үед нэг ширхэг хайрцаг шүдэнз 25 мөнгө байсан бол өнөөдөр хэд дахин өссөн. Зүрхны ширхэг эм 40 мөнгө байсан бол одоо хэдэн арав дахин, нэг хуушуур нэг төгрөг байсан өнөөдөр 500 төгрөг болжээ. Үүнийг эдийн засаг хэлээр хэрэгцээний өртөг гэж нэрлэдэг юмаа. Өртөг, үнэ өөрийн өртөг, зах зээлийн хэрэгцээ нь хүн ардын хэрэгцээнээс ямар аймшигтайгаар өсөж байгааг харж байна уу? Жишээ нь: Гуанзанд гуравхан хуушуурыг 15 хонь, нэг борлонгын үнээр авч байна даа. Ингэж хэрэгцээний өртөг өссөн байхад цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг төрөөс уялдуулдаг юм байгаа биз дээ. Уялдахгүй болохоор төр өөрөө ядуучуудыг төрөн гаргаж, хүн амыг туйлын хүнд нөхцөлд ингэж зовоож тарчлаах бодлого хэрэгжүүлж болохгүй. Үүнийгби харгис бодлого гэж дээр хэлсэн. Цалинг 54 хувиар биш даруй 2-3 дахин нэмэх хэрэгтэй. Тэгж байж өндөр үнэтэй байранд орно л доо.
4. Орон сууцыг иргэдэд шууд олгох хэрэгтэй. Юуны чинь мөнгө төгрөг нэхээд байгаа юм бэ. Ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллаарай гээд таван жилийн гэрээ хийж , цалинг нь нэмээд өгчих. Хувийн хэвшлийн олон сайхан аж ахуйн нэгжүүд бий болж. Төр засгийн газраас тэдэнтэй бас ийм байдлаар гэрээ хийгээд татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Тэгвэл юуны чинь гадаадад явах, эх орныхоо бүтээн байгуулалтанд залуучууд маань гар бие оролцоно. Их дээд сургууль төгссөн хүмүүст шууд ажлын байрыг ингэж гаргаж өгөх хэрэгтэй. Төрийн зохицуулалттай зах зээл мөн л юм бол төр үүнийг хийхгүйгээр хүн амаа ядуурлаас гаргаж чадахгүй. Өөрсдийг нь хөдөлмөрт оруулж байж ядуурлаас гаргана. Бэлэн мөнгө тараагаад ядуурлаас гаргаж чадахгүй ээ.
5. Залуучуудаа муу хэлээд яахав. Тэр Оюу толгой, Таван толгойгоос орж ирэх хөрөнгөөр иргэдээ орон сууцжуулах хэрэгтэй. Хөдөө орон нутагт орон сууц барьж залуучуудыг тогтвортой ажиллах нөхцлийн бүрдүүлэх хэрэгтэй. Татвар түрээс, хэрэгцээний өртөг төвөөсөө бага байвал залуучууд хот руу биш хөдөө тийш очиж ажиллана. Эрдэнэтрүү ,атарт залуучууд л очиж байсан. Болдог л юм даа.
6. Оюутолгойн төсөлд маргаад байх юм. Эрдэнэтийн жишиг байна аа. Эхлээд хот суурингаа барьчих. Дэд бүтцээ шийдчих. Ажлын байруудыг дагалдуулаад нээчих. Сургууль, цэцэрлэг, соёлын, биеийн тамир спортын цогцолборуудыг ажилд оруулчих. Эрчим хүчний станцуудаа ажил оруул. Дараа нь тэр ордруугаа орцгооё л доо. Хүмүүсээ залуучуудаа, сургаад аваачээ. Эхлээд хамаг баялгаа яасан ч зөөлгөж болохгүй. Эрдэнэт үйлдвэрийн туршлагаа аваачээ. Эрдэнэт шиг хэдэн арван хотыг босгох хэрэгтэй шүү дээ. Хэдхэн тооны баячууд уурхайгаа хувааж авах гээд ийм байдлаар монголын ард түмнийг хуурч байж болохгүй. Тийм хударгагүй нөхдийн өөдөөс босох хэрэгтэй. Хагартлаа баяжсан энэ нөхдийг өөрчлөхийн төлөө ажиллах хэрэгтэй.
7. Энэ УИХ-ын гишүүдээс гудамжинд явж, ядуу дорд ардынхаа амьдралтай танилцаж үзэж байгаа хүн байна уу. Орон сууцны хог хаягдал дээрээс өмхий ханхалсан контейнеруудаас хоолоо олж идэж байгаа хүнтэй уулзсан уу тэд. Аймшигтай байна. Гуанзанд ороод аяг тавган дээр үлдсэн үлдэгдлийг уутанд хийж аваад гүйцгээж байгааг харцгаав уу. Ард түмний дунд ирж амьдралтай танилцаагүй бол яаж өөдтэй урагшлах юм билээ.
8. Зах зээлд шилжсэн улс орнууд нийгмийнхээ бүтээн байгуулалтын бааз суурийг манайх шиг устгаагүй. Харин үзэл сурталжсан үйл ажиллагаагаа өөрчилсөн. Хөдөөд мал аж ахуй, малаас гарах ашиг шимээ ашиглаж чадахгүй байна. Дэлхийд гайхуулах мал сүрэгтэй атлаа Эрээн хотоос сүү, тараг оруулж ирж байгааг би энэ төрийн алдаа завхрал гэж бодож яваа хүн. Төрсөн нутаг усандаа очиж мал маллаж, ногоо тарьж, жижиг фермерийн аж ахуй эрхлэх хүн хэд байна, үйлдвэрт очиж ажиллах хүн хэд байна гэсэн санал авахын оронд Солонгос руу гарч боолын хөдөлмөр эрхлэх хүн хэд байна гэсэн судлагаа авч байна шүү дээ.
9. Хот хөдөө алинд ч ажиллах сонирхолтой залуучуудыг ажиллах нөхцлийг нь хангаж өгөх нь нэн тэргүүний асуудал болоод байна. Хөдөө хоршоолол нөхөрлөл байгуулаад зээл авч ажиллах залуучуудад төрөөс хөнгөлөлт үзүүлэх ёстой. Тэднийг малжуулах төслийг гурван аргаар явуулахад болохгүй зүйл байхгүй. Өнөөдөр 2000-3000 малтай малчид бий болжээ. Тэд чинь ямаагаа самнаад бусад ашиг шимээ авч чадахгүй орхигдуулж байна. Хонь хургаа дагуулаад ямаа ишигтэйгээ үнээ тугалаа дагуулаад бараг зэрлэгшсэн байна. Олон зуун мянган малтай баянтай төр яагаад гэрээ хийж болохгүй гэж. 300 хонийг ялгаж өгөөд гурван жилийн дараа 500 болгож өсгөж өгөөрэй. Жил тутамд төллөсөн төл нь таных гэхэд болж бүтэхгүй юу байна.Хаана хаанаа гурвалсан гэрээ хийгээд нотариат батлуулаад хоршоолол болгож малжуулахад хүмүүс ч дуртай байгаа.
10. Хоршооллын мал аваад ноос, сүү, ашиг шимийг нь амьдралдаа хэрэглээд зах зээлд нийлүүлээд явахад Монголд ажилгүйчүүдийн арми л үгүй болно. Ядуурлаас хүн ардаа аварч чадна. Төр засгийн газраас хөрөнгө мөнгө санхүүгээр дэмжлэг үзүүлж, бодлогоор хэрэгжүүлэх л үлдсэн. Энэ бол бидний Монголчуудын боломж. Өөр хаана ч ийм боломж байхгүй. Энэ залуучуудын залуу нас, цаг хугацааг ямар их үнэтэй билээ. Эд хийх бүтээх насан дээр засаг төр нь анхаарахгүй, сургуульд сургаж байгаа гээд мэргэжил байхгүй, хөдөөд техник хэрэгсэлтэй нь ойртуулж, амьдралд сургаж ажил хөдөлмөртэй болгосон цагт Монгол монголоороо дэлхийд гайхагдах биз ээ. Эх зохиолч Д.Нацагдорж гуай эх орон гэдэг нь хүнгүй бол юу ч билээ. Эх оронгүй бол хүн өөрөө юу ч билээ гэдгийг ухаарах цаг тулгарсан бусуу. Өнөөдөр зарим хүмүүс дэлхийн Монгол гэж их ярих боллоо.Зургаан тэр бум гаруй хүнтэй дэлхийд 2,7 сая хүнтэй Монгол орон хаана нь байна. Зүйрлэж хэлэхэд 65 кг шар будаанд 2,7 кг будаа хольчихвол үүнийг ялгаж чадах уу? Монгол монголоороо л сэргэнэ. Сэрэхийн тулд Чингисийн Их Монголын төрд маш нарийн бодлого хэрэгтэй
- За танд баярлалаа.
Эх сурвалж: