logo
Грузинүүд Монгол дахь Хербалайфийн үндэсний  сүлжээг хэрхэн эзэгнэв

Грузинүүд Монгол дахь Хербалайфийн үндэсний сүлжээг хэрхэн эзэгнэв

2011/10/31
Биологийн идэвхит бүтээгдэхүүнийг Монголчууд хэрэглэж  аль хэдийнэ  дасал болжээ. Газар сайгүй л “Зөв хоололт–Танд ашигтай” гэсэн реклам зар сурталчилгаа  нэг хэсэгтээ хөвөрч байсан бол  одоо зах зээлд хөлөө олж өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй  тогтмолжсон үйл ажиллагаатай  гэхэд хэн ч маргахын аргагүй . Хэн хүнгүй л гоо сайхныг шүтнэ. Биеийнхээ  хэтэрсэн өөхөн  жингээ гээхийн тулд  Хербалайф төвийг зорино.
Ийм л олныг хамарч, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажилласан Дорнод Монгол полимет ХХК-ийн үйл ажиллагаа монгол орон даяар өөрийн гэсэн  үндэсний  хэмжээний сүлжээг бий болгож,  олон  зуун хүнийг ажлын байртай тэр тусмаа өрх толгойлсон эхчүүд, нийгмийн эмзэг бүлгийхэн ч өөрийн гэсэн ажил хөдөлмөртэй  өөдрөг яваа нь төр засгийн газраас төсөв хөрөнгө нэхэж шаардаагүй  зах зээлийн нөхцөлд орон гэрээ хэнээр ч заалгахгүй авч яваа хүмүүс.
 Дорнод Монгол полимет ХХК  Хербалайфийн бүтээгдэхүүнийг импортлож, олон зуун хүний нийгмийн ачааллыг өөртөө үүрч явсан үндэсний компани гэдгийг хэнч анзаардаггүй байж.  Олон арван нэгжүүд салбарлан газар сайгүй хүмүүст үйлчлэхийн хэрээр  төрийн санд  татвараар үлэмж хэмжээний мөнгөн орлого оруулсныг ч хэлээд яахав. Бас үйлчилгээний цэг салбарт ажиллагсдын  цалин хөлс гээд дааж давахын аргагүй ачааллыг өөрсдөө үүрч иржээ.      Хүмүүсийн эрүүл мэнд, гоо сайханд үр дүнгээ өгч,  урт наслах,эрүүл саруул байх боломжийг  “Дорнод Монгол полимет ХХК-ийнхан иргэддээ олгож  байлаа. 
  Гэтэл  “Гай газар дороос-Гахай модон дотроос”  гэгчээр хаа холын грузины  нэгэн  цагаачлан яваа иргэн Давид Самадшивили  гэгч Монгол дахь   Хербалайф төвийн үйл ажиллагааг  бараг дээрэмдсэн гэхэд хэлсдэхээргүй  бусармаг үйл ажиллагаа явуулж монголд хуульгүй юм шиг  танхайрч явна.  Түүний энэ гэмт үйлдлийг Эрүүл мэндийн яамны дэргэдэх  Биологийн Идэвхит Бүтээгдэхүүний Асуудал Эрхэлсэн Улсын  комиссын нарийн бичгийн  дарга ноён  Эрдэнэцогтын дэмжлэгтэйгээр явагдсан нь   Хербалайфийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдын    анхаарлыг  зүй ёсоор  таталгүй  яахав.
Монгол дахь  Хербалайф төвийн хаягыг татан  буулгаж, агуулахад нь  байгаа  нэр бүхий олон тооны  бүтээгдэхүүнийг хурааж авахаар тулгалт хийж танхайрсан  мэдээлэл ч байдаг.  Давид Самадшивили  шинээр “Саруул” нэртэй төвийг нээж,  хууль бус үйл ажиллагаагаа ил цагаандаа явуулах болжээ.   Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхны шалгалтаар   Саруул төвийн үйл ажиллагааг битүүмжлэн хааж нэг хэсэгтээ түр зогсоосон ч удаатай.
Монголд  Хербалайфийн үйл ажиллагаа идэвхижиж, олон зуун хүний хэрэгцээ болж,  биологийн идэвхит   бүтээгдэхүүний импорт нэвтэрч,  зах зээлд бас ашигтай ажиллаж эхлэнгүүт   ноён Давид Самадшивили гэгч  грузин иргэн энэхүү зах зээлийг  хувийнхаа  эрх ашигт үйлчилдэг салбар болгохоор  олон жилийн тэртээгээс  сэдэж санаархсан нь нууц биш юм.
 Тэрээр 2011 оны 04-р сард Хербалайфи Монголия  ХХК-ийг АНУ-ын иргэн Ричард Годиусын нэрийг ашиглан  байгуулсан нь энэхүү дээрмийн үйл ажиллагааны эхлэл  ингэж тавигджээ. Хербалайфи Монголия  ХХК нь олон улсын Хербалайфийн Монгол дахь төлөөлөгчийн газрын үүрэг гүйцэтгэдэг  гэх боловч хачир дээрээ  билэгдлийн шинж чанартай аж ахуйн нэгж  гэхээсээ  сүүлийн үед  ноён Давид Самадшивилид  үйлчилдэг завсарын нэгэн мөнгө саадаг  хуурамч аж ахуйн нэгж биш үү.
 Давид Самадшивили гэгч нь нэлээд овжин эр л дээ.    Америк эзэнтэй  Хербалайфи Монголия  ХХК –ийн нэрээр хил гаалиар нэвтэрдэг.  Биологийн идэвхит бүтээгдэхүүнийг  болохоор Монгол Улсын   Дорнод Монгол полимет ХХК  -ийн  тусгай зөвшөөрлөөр оруулж ирсний дараа өөрийнхөө хувийн    Юниверсал Ложистикс Монголия гэдэг ХХК-иар дамжуулан борлуулалт хийж, үлэмж хэмжээний цэвэр   ашгийг Монгол Улсын зах зээлээс  олж байгаа нь одоо нууц биш илэрхий гэмт хэргийн шинжтэй  боллоо.
  Биологийн Идэвхит Бүтээгдэхүүний Асуудал Эрхэлсэн Улсын  комиссын нарийн бичгийн  дарга ноён Эрдэнэцогт грузины иргэн Давид Самадшивил эзэнтэй   Юниверсал Ложистикс Монголия ХХК-нд тусгай зөвшөөрлийн  гэрчилгээг олгоогүй.  Олгох ч боломжгүй. Харинамерик эзэнтэй Хербалайфи Монголия  ХХК-нд  энэхүү гэрчилгээг олгохдоо Монгол Улсад өөрийн гэсэн үндэсний сүлжээтэй Монгол Улсын   Дорнод Монгол полимет ХХК-ийн гэрчилгээтэй давхардуулан олгосон нь   манай улсын хил, гааль , мэргэжлийн хяналтынхны хараа хяналтаас зайлсхийх гэсэн Давид Самадшивилийн  хууль бус үйлдэлд  ноён Эрдэнэцогт дэмжлэг үзүүлсэн нь албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй төдийгүй Хербалайфийн  монгол дахь   үйл ажиллагааг бүр мөсөн таслан   зогсоож,  гадаадын аж ахуйн нэгэн  компани монгол улсад  бүртгэлтэй  манай нэгэн аж ахуйн нэгжлийн   хууль ёсны  ажиллагааг хаасан нь үнэхээр хачирхалтай.     
Өнөөдрийн байдлаар  Биологийн идэвхит бүтээгдэхүүн нь  америк эзэнтэй Хербалайфи Монголия  ХХК-ны нэрээр импортоор орж ирдэг хэрнээ    гүний гаалиас   Давид Самадшивилийн  Юниверсал Ложистикс Монголия ХХК хүлээж авахаар очиж гаалийнхныг гайхшируулдаг төдийгүй  импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүн нь бичиг баримтын зөрчилтэй хууль бус үйл ажиллагааны улмаас  гүнийн  гаалийн хяналтын  агуулахад битүүмжлэгдэн хураалттай байгаа аж.
   Асуудал ингэж хурцадсаныг  зохицуулахаар АНУ-аас   олон улсын  Хербалайфийн сүлжээний итгэмжлэгдсэн төлөөлөгч Стив Кончи хүрэлцэн ирснээр  грузин иргэн Давид Самадшивили эзэнтэй   Юниверсал Ложистикс Монголия ХХК, америк эзэнтэй Хербалайфи Монголия ХХК-иудын хооронд ашиг, орлогын маргаан дэгджээ. Өрх толгойлсон олон арван эхчүүдийн зах зээлийг хааж, грузины  мафийчсан этгээдүүдэд эрх дарх олгохдоо  ноён Эрдэнэцогтод  мөнгөн хахууль ингэж хүчтэй үйлчлэв үү. Юу түүнийг ийм гэмт буруу үйлдэлд уруу татав гэдэг нь удахгүй тодорхой болох бизээ.
Эх сурвалж:

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш