logo
Улаанбаатарт өдөртөө 25 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 25 хэм хүйтэн

2017/01/18

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 хэм,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.Хүйтэрч 23-25 хэм хүйтэн байна.


2017 оны 1 дүгээр сарын 19-нөөс 1 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа,  Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын  хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг голын хөндий, Хүрэн бэлчир, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 19, 21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш