logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017/01/18

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 21. Буд гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. 

Барилдлага: Хүчин төгсөх 
Шүтэн барилдлага
: Хурьцахуй
Суудал: 
 Ус

Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Үл ойлгогдох өдөр. Хэрэгтэй хүмүүстэйгээ л уулзахыг хичээ. Сонирхолгүй яриаг хүчээр сонсох болно. Өнөөдөр та өөрийнхөөрөө байж чадахгүй. Танд өнөөдөр шийдвэр гаргахад төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Таны амьдралыг өөрчлөх, цаашдын сайн сайхан шалтгаалах харилцаанд орсон бол олон зүйлийг тэвчих хэрэгтэй болно.


ҮХЭР (4/20-5/20)

Тааламжтай ч шийдвэр гаргах хэрэгтэй өдөр. Та орчноо бүүр болохгүй бол түр ч атугай өөрчлөх шаардлагатай болсныг од эрхэс сануулсаар байна. Таны хувийн амьдралын таатай цаг үеийн нэг болно. Дотны хүнээ гомдоосон бол уучлах цаг ирж. Гэхдээ олон үхрүүд аз жаргалдаа хэт автан өөрийгөө золиослох эрсдэл байна. Өнөөдөртөө бүх ажилд, бүр эрсдэлтэй ажилд ч таатай. Та удаан бодсон аялалдаа явж магадгүй. Хэрэв сонголт хийх шаардлага гарвал хэт бодох хэрэггүй, материаллаг ашиг сонирхлыг л хар. Зардлаа нөхөх аялал, томилолтыг сонго.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хүйтнээс биеэ хамгаалж эрүүл мэнддээ онцгой анхаарал тавь. Энэ сард өвлийн сувилал, амралтанд яв. Хэрэв ажил ихтэй бол салхинд, хөдөө явах төлөвлөгөө хэрэгжүүл. Таны өмнө шийдвэрлэвэл зохих харилцааны асуудлууд тулгарч ирэх болно. Хамт олонтойгоо энгийн эелдэг бай. Гэр бүл болон эцэг эхтэйгээ харилцах харилцаа чинь тийм ч сайн биш байна. Иймээс тэдэнтэй маргаан үүсгэхээс татгалз.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өөрийгөө боловсруулахад тохиромжтой өдөр. Мэдлэгээ боловсролоо шинэчлэхэд анхаар. Холоос ирсэн хүмүүстэй танилцаж магадгүй. Тэд бодит байдалдаа дассан танд шинэ хил хязгаарын нээж өгнө. Ухаалаг, боловсролтой найзынхаа гэрт оч. Илэн далангуй ярилцаж, хөгжил дэвшлийн талаар өөртөө баримжаа ав.


АРСЛАН (7/23-8/22)   

Албан тушаал ахихад туйлын таатай өдөр. Хэрвээ ийм боломж байгаа бол зоригтой оролдоод үз. Өнөөдөр таныг ажил хэрэг тань бүрэн эзэмдэж, амжилт таныг шавдуулах болно. Өрсөлдөгчдөө бүү боломж олго. Гэхдээ шударгаар шүү. Танд өнөөдөр луйвар зохихгүй. Хэрэв та одоо эрхэлж буй ажилдаа чин сэтгэлээрээ хандвал таныг ойрын үед албан тушаал ахих боломж гарна.


ОХИН (8/23-9/22)

Орлого удаашрах өдөр. Гэр бүлийн зарлагаас болж найз нөхөдөөсөө санхүүгийн тусламж авах болно. Ийм байдалд орсонд та голлон буруугүй учир их санаагаа зовоох хэрэггүй.Таны эрүүл мэнд сэтгэл санаанаас шууд хамааралтай байна. Мэдрэлийн систем, ходоодоо өвчилхөөс хамгаал. Үдийн хоолоо сайн ид. Худалдаа наймаа хийх, үйлдвэрийн шинэчлэл хийхэд тааруу өдөр байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сэтгэл санаа тогтворгүй өдөр. Гадны хүчин зүйл нөлөөлснөөс гэрээ хийх, бичиг баримт бүрдүүлэх, төлбөр тооцоо хийхэд анхааралгүйгээс алдаа гаргах магадлалтай. Ажилдаа сайн төвлөр. Гэрээ хэлэлцээ хийхдээ сайн ажилтнаараа хяналт тавиул. Сэтгэл санаагаа тайвшруулах бясалгалын дасгалууд хий. Сайн хооллож, унтаж амар.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Амар тайван өдөр. Биеийн эрч хүч дээд зэрэг байна. Шийдэмгий байж, эрч хүчээ төвлөрүүл. Бусадтай эвдрэлцэлгүй тайван байдлаар ямар ч асуудалд ханд. Гэр бүлийнхэндээ сайн тусалж дэмж. Эрүүл мэнд, дотор эрхтний хэвийн ажиллагаанд анхаарч чанарт бага хоолыг эрхэмлэ. Мэргэжлийн ажилдаа хүчин чармайлт гарга.


НУМ (11/22-12/21)

Таны хувийн харьцаа тогтворгүй, хувирамтгай байна. Олон нум өнөөдөр хэтэрхий увайгүй байдал, ичгүүргүй зан чанартай тулгарч мэднэ. Та түргэн зан гаргалгүй, буруу зүйлд уруу татагдалгүй, орчин тойрныхоо хүмүүстэй харьцаагаа сайжруулан хийж байгаа зүйлүүдээ шүүмжлэлтэйгээр тунгааж үз. Яарсан шийдвэр бүү гарга.


МАТАР (12/22-1/19)

Таагүй нөхцөл байдлыг өөрийн хүчээр даван туулах өдөр. Хэцүү нөхцөл байдлаас зугталгүй шууд нүүр тулгар. Ач холбогдолгүй асуудлуудыг үл тоо. Таагүй нөхцөл байдлыг та өөрийн эр зориг авхаалж самбаагаар давж, давуу тал болгон хувиргаж чадна.


ХУМХ (1/20-2/18)

Шинэ жилийн хамгийн сонирхолтой цаг үеийн нэг болно. Та бусдын анхаарлыг татаж, танд дэлхий ертөнцийн ирээдүй тодорхой мэт санагдах болно. Боломжыг алдаж болохгүй өдөр. Мөнгө санхүүгийн хямрал гарч магадгүй учраас тооцоотой хандах шаардлагатай болно. Томоохон бизнесменүүд, хувийн аж ахуй эрхлэгчид гэрээ хийх, хамтын ажиллагааны нөхцлөө тохиролцох зэрэгт туйлын анхааралтай бай.


ЗАГАС (2/19-3/20)

Тогтворгүй, сэтгэл хөдлөлтэй өдөр. Та бизнес, урлаг, шинжлэх ухааны чиглэлээр ажилдаг бол шинэ эрэл хайгуулд гарна. Адал явдалтай, өвөрмөц амьдралд тэмүүлэх эрмэлзлэл таныг эзэмдэнэ. Шинэ танилуудтай хамт суух тохиолдол гарна. Өөрийн нээлт, гаргалгааг та улайран хамгаалах хэрэг гарах нь. Гэхдээ мэтгэлцээний явцад хэн нэгний нууцад нэвтэрч магадгүй тул ухаалаг байдлаар асуудалд хандаарай. Мэдсэн ч өнөөдөртөө анзаараагүй дүр үзүүл.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш