logo
Н.Алтанхуягийн хийрхэл ялагдал дуудав

Н.Алтанхуягийн хийрхэл ялагдал дуудав

2017/01/27
Төрийг төрлийн алба болгон бужигнуулж, эдийн засгаа шалан дээр унагчихаад Ч.Сайханбилэгтээ тахимаа өгсөн .Н.Алтанхуягийн доройтол оргил үедээ иржээ. Ардын мөнгийг төрсөн, тэлсэнийхээ хамтаар зувчуулсан гэгддэг түүнийг өчигдөр АТГ-аас дуудан байцаав. Үүнийхээ буруутанг хүний өөрийн намаас хайж, дээд дооргүй хашгирч эхлэв. "Аавынд заларчилгүй" аврагдаж үлдэх цор ганц зам нь өндөр сэнтий бөгөөд хамгийн боломжтой хувилбар нь АН-ын даргын сэнтий.

Тиймээс хамаг бүхнээрээ бооцоо тавин үхэн хатан зүтгэх тэрээр өөрийг нь намын дарга болгуулахгүйн тулд "Ц.Элбэгдорж, М.Энхболдын нарын бүлэглэл явуулга хийлээ" хэмээн хилэгнэж, хэвлэлийнхнийг өмнө "энхийн цагаан тагтаа"-ны дүрд тоглов. "Баяраа өөрөө ширээн дээрээс унаагүй бол духаа цөмлөхгүй байсан" гэдэг шиг Н.Алтанхуяг гэдэг хүн буруугаа бусдаас биш өөрөөсөө хайсансан бол Монголын ард түмэн өрөвдсөн сэтгэлээрээ ялуулчихаж ч мэдэх л байсан юм. Гэвч өөрийнхөө унах нүхийг өөрөө ухсан тэрээр төрийн "МАН, Ц.Элбэгдорж хоёртой ясаа цайтал үзнэ" гэж хашхирсаар намын даргынхаа сунгаанд тэрийж унатлаа ялагдах бололтой.

Э.Даш
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш