Нийслэл Улаанбаатар хотын 372 жилийн ойн хүрээнд "Нийслэлчүүд -2011" баярын өдөрлөг өнгөрсөн бямба гарагт Сүхбаатарын талбайд боллоо. Ойн баярыг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр болон үе үеийн нийслэл хотын дарга нар эзэн Чингис хааны хөшөө, жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Өдөрлөгийн үеэр урлаг, соёлын нэгдсэн тоглолт, баярын худалдаа үйлчилгээ, маскарад шоу, парад, спорт урлагийн тэмцээн, түргэн халуун хоол, кофе, цайны фестиваль, витамин аминдэмийн фестиваль зэрэг олон арга хэмжээ бүтэн өдрийн турш үргэлжиллээ.
Энэ жилийн хувьд нийслэл хотын түүхэн өдрийг угтан олон бүтээлч ажил өрнүүлсэн бөгөөд Сүхбаатарын талбайд гарсан үзэсгэлэн нь “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих" хүрээнд явагдсан юм. Үзэсгэлэнд шинэ төслийн зуухыг олон нийтэд танилцуулан, зөвлөгөө өгч хөнгөлөлттэй үнээр худалдаалсан байна. Мөн “Хас банк” бичил бизнесийн зээлийн зөвлөгөө өгч, зээл олгох, MGM, GRABGO, MОНОС эм ханган нийлүүлэх үйлдвэр болон “Юни Ланд” зэрэг цэцэрлэгжилтийн компаниуд үйлчилгээгээ олон нийтэд хүргэж байв. Орой нь 20.00 цагт гэрэлт дэнлүү хөөргөх ёслол болон "Их хотын соёл түгээгч 2011" хүндэтгэлийн ёслолыг зохион байгууллаа.
С.Амар