Хотынхон биднийг хамгийн их бухимдуулж байгаа нь зам харилцаа. Өглөө бөглөө, орой бөглөө, Энэ үгийг бараг нэг настай хүүхэд ч андахгүй. Автомашин ихэссэн, зам харилцаа нь угаас бага хүн амд зориулагдан анхнаасаа хийгдсэн, дээрээс нь хүндэтгэл, хүлээц, боловсон зангүй бүдүүлэг жолооч нарын улмаас бөөн бөглөө... Хариуцсан байгууллага, яам тамга нь янз бүрээр л үзээд байдаг, нэмэр тус ч алга. Саяхан гэхэд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас албан хаагчдынхаа ажлын цагийг 8 болгож өөрчиллөө. Бас л бөглөөг сааруулах гэсэн шийдвэр. Замын цагдаагийн газраас ч "Хөдөлгөөнд соёлтой оролцъя", "бүсээ зүүе", " хурдаа тохируулж явцгаая", гэх мэт уриа лоозонтой ажлуудыг хийж, хүүхдүүдэд хүртэл замаар гарахад нь гэрэлтдэг цүнх хүртэл бэлэглээд авлаа. Нийслэлийн авто тээврийн газар ч улсын төсвөөс жил бүр зам засварын ажилд хөрөнгө мөнгө төсөвлөн авч, шинэ, хуучин замыг тавьсаар л байна.
Бид өдрийн ихэнх цагийг машин замд өнгөрөөж байгаа нь бидний эрүүл мэнд ямар байх нь хэнд ч ойлгомжтой.
Сэтгэл санааны хувьд ч өглөө гараад замын түгжрэлд орон бухимдаж эхэлдэг. Хүн өглөөг ямар сэтгэгдэлтэй угтана, тэр байдал нь хагас өдрийн турш үргэлжилдэг гэж шинжлэх ухаан баталдаг. Цөс ихтэй монгол зан ч үүнд хачир нэмж танихгүй жолооч, нарийн замд гаргасан уураа заавал хэн нэгэнд гаргаж байж санаа амардаг. Иймэрхүү байдалтай ажилдаа ирсэн хүний бүтээмж ямар түвшинд байх нь ойлгомжтой. Уурласан vедээ хүний ажлын бүтээмж 15-50 хувь хүртэл буурдаг аж. Тэгэхээр бид ажлын найман цагийнхаа 20 хувийг алдаж байдаг байх нь. Дээрээс нь 9:00 цагт ажилдаа очихын тулд 7 цагт сэрэх болдог. Орой нь харих гэж бас л тэр хэмжээний хугацааг зарцуулна. Бидний унтаж амрах цагаас бүхэл бүтэн гурван цаг алга болчихож байна гэсэн үг. Үр дүнд нь нийгмээрээ стресс, мэдрэлийн ядаргаанд орж хэнд ч бухимдлаа тайлахад бэлхэн, нэг л их ууртай хүмүүс болж хувирч байна. Явган хүн алхах замгүй болсон, болоогүй барилгуудтай өнөөгийн Улаанбаатарт зам тээврийн ачааллыг хөнгөвчлөх метро, замын дээгүүрх гүүрэн гарц хэрэгтэй байна. Ядаж л явган зорчигч машинтайгаа уралдан буруу, зөв асах гэрэл дохиогоор амжих гэж автомашинд дайруулах шахам гүйхгүй.
Дэлхийн том хотууд замын бэрхшээлээ метро буюу нүхэн зам байгуулах аргаар шийдсэн байдаг. Анхны метро 1868 онд Лондонд байгуулагджээ. Тухайн үед Английн нийслэл яг л одоогийн Улаанбаатар шиг давчуу гудамжаар нь морин тэрэг, дугуйтай хүмүүс хөшилдсөн хот байжээ. Гэвч шинэ тээврийн хэрэгсэл гарснаар Лондонгийн төвлөрөл багасч өнөөгийн Лондон бүрэлдэх гол нөхцөл нь болсон байна.
Үүнээс хойш Унгарын Будапешт, Германы Мюнхен, Берлин, Москва, гэх мэт томоохон хот метротой болжээ. Тэдгээр хот тухайн үедээ хүн амын тоогоор манай нийслэл хоттой ойролцоо байсан гэдэг. Метроны бусад тээврийн хэрэгслээс ялгарах давуу тал нь хугацааг дээд зэргээр хэмнэдэг байдаг.
2004 онд Германы Дюссельдорф хотноо дэлхийн хамгийн анхны устөрөгчөөр ажилладаг метрог ашиглалтад оруулжээ. Байгаль орчинд ямар ч хоргүй, бензин хөдөлгүүрээс хүчтэй уг метро одоо дөрвөн жил амжилттай ашиглагдаж байгаа юм. Хэрвээ өндөр хурдтай, тогтмол цагийн хуваарьтай, саадгүй унаатай болчихбол хотын утааны ихэнхийг ялгаруулдаг муухан машинтангууд шууд л метрог сонгоно. Германд амьдардаг найз маань нэг удаа "Бидэнд машин худалдаж авах үнэхээр шаардлага байхгүй. Зогсох зогсоол, хадгалах гарааш, татвар гээд үнэтэй. Ажилдаа ирж, очихдоо метрогоор явдаг. Ер нь хөдөлгөөн хэрэгтэй, байнга л машинаар яваад байвал агаар ч бүтэн амьсгалж чадахгүй" гэсэн юм. Тэрээр Улаанбаатар хотод нэг л хэцүү зүйл байна, тэр нь зам гарах гэсэн юм.
Мөн явган хүний гарц гэж хэцүүхэн зүйл байна аа. Метротой болчихвол нэг талаар шийдэгдэнэ. Замын дээгүүрх гарц гэж боломжийн зүйл байх юм. Манай хот шиг жижигхэн газар нэг километрт замын дээгүүр явган хүний гарцыг хийхэд хөрөнгө ч бага зарцуулагдана. Үүнийгээ дагаад авто замын осол ч багасна гэдэг тодорхой. Өдөр аргацаан юм хийсэн нэр зүүх төдий ажлыг биш, алсын хараатай, төлөвлөгөөтэй зүйлийг санаачлан хиймээр...
Мөн аваар осол тоогоо алдсан гэхэд хилсдэхгүй. Гэрэлтүүлэггүй орчин, онгорхой траншейны нүх, ховилтой зам, хэнэггүй явган зорчигч, түүнчлэн үйлчилгээний соёл мэддэггүй, хурд хэтрүүлэн давхих дуртай жолооч нар. Энэ бүхнийг тоочоод байвал замын осол гарах нь аргагүй гэж бодмоор.
Манай улсад сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн он, “насжилт”-нд шинэчилсэн зохицуулалт хийгдсэнээр шинэ тээврийн хэрэгсэл орж ирэх нь ихэсч байгаа ч, нийт тээврийн хэрэгслийн 41 хувийг 11-с дээш жил ашигласан тээврийн хэрэгсэл эзэлж байгаа юм. 2007 оны байдлаар нийслэлд 95547 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 2009 онд 135160 болж 41.4 хувиар өссөн байна. Улаанбаатар хотод 2007-2010 оны эхний гуравдугаар улирлын байдлаар зам тээврийн 23655 осол бүртгэгдсэний дотор, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 2388 бүртгэгдэж, хэргийн улмаас 348 хүн нас барж, 1784 хүн хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл авчээ. Хүн дайрч осол гаргасныгаа ухаарч, гэмших нь битгий хэл, танил тал, ар өврөө ашиглан хураагдсан машинаа авч хэнэг ч үгүй хөдөлгөөнд оролцоно. Осол бүр хохирол дагуулдаг зам тээврийн ослын улмаас хүний амь, эрүүл мэндээс гадна эд материалын ихээхэн хохирол учирдаг. Осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгслийн төрлөөр авч үзвэл суудлын автомашин 79.1 хувийг, харъяаллаар нь үзэхэд нийт ослын 77.1 хувийг хувийн эзэмшлийн автомашин эзэлдэг.