Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр өглөөний 9.50 цагаас "Зоос" банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг болон Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны ерөнхий дарга Н.Сэлэнгэ нарын хэргийг хэлэлцэж 16.00 цаг өнгөрч байхад "Хэргийг буцаалаа" гэсэн шийдвэрийг гаргалаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ийнхүү уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Шүүх хурлын даргалагч шүүгчээр И.Ганбат оролцсон бол улсын яллагчаар Ц.Насанбат, харин шүүгдэгч талын өмгөөлөгчөөр Б.Оюунбилиг нар оролцсон юм. Шүүгдэгч нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар "хувьдаа эд хөрөнгө завшсан", 156 дугаар зүйлд заасны дагуу "Банкны хууль тогтоомж зөрчсөн" гэх үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлдэж байсан. Харин өчигдрийн хурлаар ийнхүү буцаасан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилчих вий гэсэн давхар хардлагыг төрүүлж буй талаар зарим хүмүүс шүүх хурлын дараа мэдэгдсэн. Еp нь мэт улсын байгууллагын хөрөнгийг өөрийн эрх мэдлээр дамжуулан хувьдаа завшаж буй хэрэг шүүхийн хаалгаар хөглөрөх болсон нь харамсалтай.
Б.Баатар
"Улстөрийн тойм" сонин
Б.Баатар
"Улстөрийн тойм" сонин