logo
 Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2017/02/08

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Засгийн газар Олон улсын валютын сан болон холбогдох хуультай нийцсэн эсэх талаар тодруулга хийх хүртэл уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авлаа. Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш