logo
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

2017/02/09

2017 оны хоёрдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 20-25 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр14-19 хэм,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр   5-10 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхибаруун хойноос секундэд 4-9 метр. 11-13 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 10-наас  02 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

13-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11, 13-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш