logo
Тэтгэвэр, тэтгэмж авах итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгоно

Тэтгэвэр, тэтгэмж авах итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгоно

2017/02/16
Монголын нотариатчийн танхимтай зөвшилцөн тэтгэвэр, тэтгэмж авах эрхийн итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгож байхаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг итгэмжлэгдсэн хүнд нь олгохдоо нотариатчийн олгосон итгэмжлэлийг үндэслэдэг. Өөрөөр хэлбэл Иргэний тухай хуулиар итгэмжлэлийг гурван жилийн хугацаатайгаар олгодог байсан юм.  Нотариатчийн олгосон итгэмжлэлийн хугацаа урт байгаагаас тэтгэвэр, тэтгэмж нь олговол зохих эзэндээ хүрч буй эсэх нь тодорхойгүй болох,  тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангийн зарцуулалтад хяналт тавихад хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавар гардаг байна.

Ийнхүү нотариатчийн олгосон итгэмжлэлийн хугацаанд хяналт тавьж, нэг жилээс илүү хугацаагаар олгосон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийг олгохгүй болсон талаар нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш