logo
Дэлхийн хүн ам олширсноор ядуурал нэмэгдэхгүй гэв

Дэлхийн хүн ам олширсноор ядуурал нэмэгдэхгүй гэв

2011/11/02
10 дугаар сарын 31-нд манай гаригийн хүн ам 7 тэрбумд хүрлээ. 7 Тэрбум дахь хүн Африк тивд, Энэтхэгт, Хятадад төрнө гэж мэргэжилтнүүд таамаглаж байсан. Харин цаг хугацаа өнгөрөхөд Филлипинд шөнийн 12 цаг болохын өмнө 7 тэрбум дахь хүн төрснийг НҮБ албан ёсоор зарлалаа. 10 дугаар сарын 31-нд төрсөн хүүхэд болгоныг 7 тэрбум дахь гэж үзэхгүй бол болохгүй. Учир нь тэд бүгд хувь нэмрээ оруулсан. Мөн яг 7 тэрбум дахь иргэн гэсэн ойлголт мөн л харьцангүй ойлголт юм. Учир нь 1 сэкундэнд 5 хүүхэд төрж, 2 хүн хорвоог орхиж байдаг гэсэн судалгаа байдаг. Мөн 1 хүүхэд төрөх гэж 30 минутаас цаг болдог гэхээр бас л яг толгой нь цухуйсан хүүхдийг тооцох юмуу, эсвэл эх үрийн хүй тасарсан үеийг тооцох юмуу гээд асуудал их байгаа. Дэлхийн хүн ам 7 тэрбумд хүрэхээр тодорхой хязгаартай, хэмжээтэй цэвэр ус, байгалийн баялаг, хоол хүнсний нөөц олон асуудал гарна. Хязгаарлагмал нөөцөө дагаад  хүн ам ихсэхээр өлсгөлөн гуйланчлал нэмэгдэнэ гэсэн онол гарч ирнэ. Гэхдээ өлсгөлөн гэхээр идэх юмгүй өлбөрч үхэж байгаа хүнийг бус харин хоол хүнсээр дамжин авах ёстой илчлэгээ авч байгаа хүнийг өлсгөлөнд тооцдог байна.  Тэгвэл 1987 онд дэлхийн хүн ам 5 тэрбум байсан. 2011 онд 7 тэрбумд хүрч хүн ам 40 хувиар өссөн. 1987 онд Хятадад өдөрт 2 доллараас бага орлоготой иргэд 1.2 тэрбум байсан. Харин 2011 онд энэ тоо 570 сая болж буурсан. Өөрөөр хэлбэл ядуурал, өлсгөлөн гуйланчлал 83 хувиас 30 хувь болтлоо буурсан гэсэн үг юм. Энэтхэгийг авч үзвэл 1987 онд хүн амын 54 хувь нь буюу ойролцоогоор 550 сая хүн өдөрт 1 доллараас бага орлоготой байсан. Харин энэ тоо 2011 онд 20 хувь буюу 300 сая болж буурсан.  Харин Африкийн улсуудыг авч үзвэл 1987 онд 260 сая хүн өдрийн 1 доллараас бага орлоготой, ядуу өлөн зэлмэн байсан бол 2011 онд 375 сая болтлоо өссөн. Сүүлийн 24 жилд буюу дэлхийн хүн ам 5-7 тэр бум болж өсөх хугацаанд  Энэтхэг, Хятадад нийтдээ 800 сая орчим хүн ядуурал өлсгөлөнгийн байдлаас гарсан бол Африкт 115 сая хүн нэмж ядуурсан гэсэн тооцоо гарч байна. Өрөөр хэлбал Энэтхэг Хятадын ядуурлаас гарсан хүний тооноос нэмж ядуу хүний тоо нэмэгдсэн Африкийн 115 саяыг хасахаар 765 хүн өлсгөлөнгийн байдлаас гарчээ. Ямартай ч хүн ам өсөхийн хэрээр ядуурал, өлсгөлөн нэмэгддэггүй. Энэ 2 урвуу хамааралтай юм байна гэдгийг мэргэжилтнүүд тооцоолжээ. Гэхдээ хүмүүс идэх гэж төрдөггүй учир хүн ам ихсэхээр боловсрол, эрүүл мэнд, ахуйн хэрэглээ, үйлчилгээ зэргийн чанар муудах нь ойлгомжтой юм. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш