logo
Номхон далайн ус гялгар уутаар дүүрээд байна

Номхон далайн ус гялгар уутаар дүүрээд байна

2011/11/02
Калифорни мужийн Номхон далайн эрэг. Аялагчид дельфин, загас жараахай сэлэхийг харж, алжаалаа тайлахыг хүсдэг. Гэтэл гялгар уутнаас өөр юм баригдахаа больжээ. Далайн биологич Эриксон далайн ус хүний хүчин зүйлийн нөлөөтэйгээр маш их бохирдож байгаад санаа зовдог нэгэн. Тэд Далайн эргийн гүехэн усны гүнд юу байгаа талаар судалж, мэдэхээр шумбалт хийжээ.  Далайн эргийн ус дээрээсээ маш цэвэрхэн харагдаж байна. Харин доор гүнд юу байгааг хэн ч тааж мэдэхгүй. Далайн ургамалд наалдсан тээглэсэн гялгар уут яг л чимэглэсэн гацуур мод шиг болжээ.  Далайд хаягдсан гялгар уут далайд зөвхөн хог болоод зогсохгүй усны амьтадад муугаар нөлөөлж, тэд гэдсэнд шингэдэггүй органик биш гялгар уут идсэнээр хордож үхэж байгааг Далайн сүүн тэжээлтэн амьтдыг хамгаалах төвийн ажилтан ярьж байна. Далайн хог урсгалынхаа дагуу нэг хэмнэлд орон тойрог үүсгэн хөвдөг байна.  Далайд байгаа нийт хаягдлын хэмжээ Техас мужийн газар нутагтай тэнцэхүйц их хэмжээнд хүрээд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл 696.2 мянган км2 талбай юм.  Судлаачдын үзэж байгаагаар гялгар уут олон жижиг хэсэг болон бутарч жижиг биетэй загаснууд түүнийг нь залгин хордож үхдэг байна. Учир битүүлэг шалтгаанаар үхсэн загасны гэдсийг задлаад үзэхээр зажлагдаж хайлсан гялгар уутны өөдсүүд гарч ирдэг байна.
Shuum.mn
  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш