logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

2017/02/18

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 22. Санчир гараг. Хонгорцог одтой, долоон улаан мэнгэтэй, улаан хулгана өдөр.

Барилдлага: Түлэх  
Шүтэн барилдлага
: Сэрэхүй   
Суудал:
Ус

Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хур усан буух улирал 19 цаг 30 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ганц бие хонинуудад хайрын учрал тохионо. Энэ нь гэхдээ гүнзгийрч гэрлэлт болохгүй түр зуурынх байх магадлалтай. Зарим нь эмэгтэйчүүдийн нулимсыг урсгах зовлонгоос ирээдүйгээ харлуулахыг хүсэхгүй л байгаа бол бүү хуурамч дүр эсгэ. Гэр бүлтэй хонинуудад зохицуулах асуудлууд ундарна. Та магадгүй гэр бүлийн асуудлаасаа болж бухимдана. Ходоод элэгээ уур бухимдлаас гадна хурц хүнснээс хамгаал.


ҮХЭР (4/20-5/20)

Анхаарлаа сулруулж болохгүй өдөр. Та хийсвэр байдалтай байх тул гэр бүлийн асуудлаас зайлсхийсэн зан ааш гаргаж, энэ нь таны гэр бүлийнхэнд хүнд байх болно. Тиймээс хэрүүл маргаан гарвал бусдаас бурууг бүү хай. Анхаарлаа гэр бүлийнхээ, тэдэнд тулгаараад байгаа бэрхшээлд хандуул. Хамгийн гол нь хувийн амьдралдаа та маш аз жаргалтай байхын тулд сэтгэл гутрах завгүй өөдрөг байх хэрэгтэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хүүхдүүдийнхээ хүсэл эрмэлзэлийг сонс, дэмж. Тэдэнд өөрийнхөөрөө байх боломж олго. Мөнгөө хэрхэн зөв зарцуулахыг зааж сурга. Үзвэр, аялалд хамт яв. Ганц бие ихэрийнхэн хайртай гэр бүлийнхээ хүмүүст цаг гарга, тэднийгээ баярлуул.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та тайван орчинд гэртээ өдрийг өнгөрөөхийг хүсч магадгүй. Гэвч таны хайртаа хүнд өөр төлөвлөгөө байна. Тэр гадуур гарч худалдаа хийх эсвэл айлчлал зочлолтонд бэлдсэн байна. Магадгүй таны төдий л таатай санагдадгүй найзындаа хамт очихыг санаачлана. Үүнээс болж та хоёр муудалцаж болзошгүй. Зөв ойлголцож хэн хэндээ харилцан бууж өг. Сайтар амрахын тулд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөө.


АРСЛАН (7/23-8/22)   

Хөтөлбөр зохиож амьдралаа дээрээс хар. Сайхан мөрөөдсөнөөр та тулгамдсан асуудлынхаа шийдвэрийг олно. Та өөрийн амьдрал, хорвоо ертөнцийг шинэ нүдээр харна. Өнөөдөр хийх ёстой өдөр тутмын ажил, гэр бүлийн үүрэг хариуцлагаас өөрийгөө түр хөндийрүүл. Зөрчилдөөн бий болгохгүйн тулд гэрийнхэндээ зөв шалтгаан хэл.


ОХИН (8/23-9/22)

Энэ амралтын өдрүүдийн хөл үймээн таны хийхээр төлөвлөсөн ажлыг үгүй хийнэ. Та үүнд бухимдах хэрэггүй. Эргэн тойрныхонтойгоо бага шиг муудалцахыг хичээ. Аргагүй хүнтэй харилцахад битгий бухимд, бас өөртөө татахыг бүү оролд. Од гарагсын тохиол таныг налгар сулбагар байлгах тул гэрийн бүх ажлууд руу шууд орохыг бүү бод.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хайр, дурлалд амжилт ирэх өдөр. Олон хүнтэй уулзаж, хувийн амьдралд нааштай өөрчлөлт гарна. Биеэ сайн барьж, сайн үйл хийх, сайхан үг хэлэх нь бусадтай ойлголцоход тусална. Та анхаарлын төвд байж чадахгүй бол урам хугарч, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Энэ цаг хугацааны л асуудал байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Залхуу хүрч, санасан ажлаа гүйцэлдүүлэхэд хэцүү байна. Биеэ хүчээр дайчлан биеийн тамирын дасгал, сургууль хийж эрүүл мэндээ сайжруул. Эрч хүчээ буцаан олж ав. Эрүүл мэнд үнэхээр тааруу байвал юуны өмнө эмнэлгийн бүрэн шинжилгээнд ор. Эмч, мэргэжилтэнээс зөвлөгөө ав.


НУМ (11/22-12/21)

Онцгой ямар нэг үйл явдал тохиолдохгүй хэвийн тайван өдөр болно. Хайрттайгаа туйлын дотно энхрий харьцаатай байна. Энэ өдрүүдэд гэр бүлдээ анхаарал тавьж, алс хол суугаа хамаатнуудаа асууж сураглан мэнд дэвшүүл. Тэдэнтэй ингэж харилцах нь танд хожим ашиг тустай байх болно


МАТАР (12/22-1/19)

Үл ойлголцох өдөр. Гэр бүлд зөрчил үүснэ. Үл ойлголцол, хий хардлага, хэрэггүй маргаанд татагдан орох магадлалтай. Хамаатан садантайгаа нийтийн эзэмшлийн хөрөнгийн талаар маргаан үүсч мэднэ. Зөн билэг, ухаалаг зан тань том алдаа хийхээс хамгаална. Бууж өгч, өгөөмөр бай.


ХУМХ (1/20-2/18)

Хайртай хүмүүс тань таныг баярлуулахыг хүлээж байна. Та шидтэн мэт тэдний гайхамшигт мөрөөдлүүдийг биелүүлнэ. Эрүүл агаарт гарч, цана чаргаар гулга. Танд эрүүл агаар шинэ хүч чадлыг олгоно. Оройг сайхан хоол идэж, гайхалтай сургамжтай танин мэдэхүйн тухай кино үзэх, ном унших зэргээр өнгөрүүл.


ЗАГАС (2/19-3/20)

Сэтгэлийн хөдлөл дүүрэн, эрч хүчтэй өдөр. Та ойр дотныхондоо анхаарал их тавь. Энэ нь тэдэнд их таалагдах болно. Хайр дурлалын хувьд гэнэтийн романтик уулзалт болж магадгүй. Гэр бүлийнхэнтэйгээ концерт, уран зургийн үзэсгэлэн үзэж цагийг өнгөрөө. Тансаг оройн зоог барьцгаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш