Халловины баяр болж, адал явдалд дуртай хүмүүс янз бүрийн сонирхолтой зүйлүүдийг сэдэж байна. Америкт хэсэг залуус сүнстэй хөлөг онгоцоор 72 минут аялуулж байна. Цус сорогч, сэтгэцийн өвчтнүүдээд дүүрсэн, зүрх амаар гарам айдас хүйдэстэй аялал таныг хүлээж байна. Задгай далайгаас өөр зугтах газар байхгүй сэрдхийлгэм айдастай 75 минут үргэлжлэх хөлөг онгоцны аялалд сониуч иргэдийг урьж байгаа юм.
“Та сүнстэй аймшгийн усан онгоцоор 75 минутын турш аялана. Танд далайгаас өөр зугтах газар байхгүй. Бодол санаагаараа зугтах газаргүй аймшгийн усан онгоцонд суугаад явж байна гэж бодохоор айх дуртай хүмүүст хүйтэн зэвүүн мэдрэмжийг төрүүлнэ” гэж “Сүнстэй усан онгоц” төслийн захирал Жастин Майер ярьж байна.
Халловины баяраар үлгэр домогт гардаг аймшгийн түүх, домгууд бодит амьдралд биелдэг. Жастин Майерын сэдсэн “Сүнстэй хөлөг онгоц” нь 1930-аад онд сэтгэцийн өвчтнүүдийг тээвэрлэж явсан нэгэн хөлөг онгоц, задгай далайд гэнэт алга болдог аймшгийн түүх, домогт тулгуурлажээ. Сайк Вард 7 хөлөг онгоцонд олон тооны сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эмч нарынх нь хамт тээвэрлэж явжээ. Бараг 70 жил өнгөрсний дараа “Сүнстэй хөлөг онгоц” дахин үзэгдэх болж, хүмүүсийг айлгадаг болсон байна.
“Би сэтгэл тавгүйтэж, айж цочих дуртай. “Сүнстэй усан онгоц”-нд санаанд багтамгүй олон зүйлтэй таарлаа. Айж балмагдах үедээ би өөрийгөө амьд байгаагаа мэдэрдэг. Ялангуяа хөлгийн доод хэсэг илүү сонирхолтой байлаа” гэж зорчигч ярьсан байна.
Сүнстэй хөлөг онгоцны аялал энэ сарын 29-ийг хүртэл зорчигч хүлээн авах юм байна. Аймшгийн хөлөг онгоц, адал явдалд дуртай, айдас хүйдэстэй орчинд орж үзэх гэсэн хүмүүст нээлттэй юм байна.
Shuum.mn