logo
Дэлхийн хүн 100 жилд 4 дахин өсчээ

Дэлхийн хүн 100 жилд 4 дахин өсчээ

2011/11/02
Манай гаригийн 2/3 нь ус. Харин хүний биеийн эд эсийн 90 хувь нь ус.
1900-аад онд манай гаригийн хүн ам 1.6 тэрбум байжээ. Өөрөөр хэлбэл бараг л одоогийн Хятад улсын хүн ам юм. Дэлхийн хүн ам 100 жилд 4 дахин өсчээ.
Дэлхийн хүн ам тогтмол өсч 12 жилд 1 тэрбумаар нэмэгдэж байна. 2023 онд манай гаригийн хүн ам 8 тэрбум, 2041 онд 9 тэрбум, 2063 онд 10 тэрбум гээд өсөх магадлалтай байна.
Дэлхийн хүн амын хамгийн их буюу 33 хувь нь Христийн шашинтай, 21 хувь нь Исламын шашинтай, 16 хувь нь Шашингүй, 14 хувь нь Хинди шашинтай. 6 хувь нь Буддын шашинтай юм байна. 
Дэлхийн хүмүүс 7 мянга гаруй өөр хэлээр ярьж байна. Хятадын Мандарин хэлээр хамгийн их буюу 1 тэрбум гаруй хүн ярьж байгаа бол Англи хэлээр 400 орчим сая, англи хэлийг хоёрдогч хэл болгон ашиглаж байгаа 700 сая хүн байдаг аж. Харин Испани хэлээр 500 орчим сая хүн ярьдаг байна.      
Өнөөдөр дэлхий дээр 60-аас дээш насны 893 сая хүн амьдарч байна. 2050 он гэхэд 60-аад дээш насны хөгшчүүлийн тоо 2.4 тэрбумд хүрнэ. Тэдний дунд одоогийн 20 наснаас дээш хүмүүс багтах болно. 
1950 онд дэлхийн хүн амын дундаж наслалат 40 нас байсан бол өнөөдөр шинжлэх ухаан технологи хөгжиж, амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөр хүний дундаж наслалт 68 болтлоо өсчээ....
Минут болгонд 265 хүн төрж, 115 хүн хорвоог орхидог гэхээр дэлхийн хүн ам минут болгонд 150 хүнээр нэмэгдэж байдаг байна.
1 хүн амьдралынхаа туршид 370 мянган шоо метр агаар амьсгалдаг... 
2025 онд дэлхий 29 мегасити буюу 10 саяас дээш хүн амтай хот сууринтай  болно. Эдгээр нь голдуу хөгжиж байгаа орнуудад байх болно....
Дэлхийн хүн амын 13 хан хувь нь цөл буюу манай гаригийн нийт газрын массын 1/3 дээр амьдарч байна.
Дэлхийн хүн амын 88 хувь нь Экватороос хойд сэрүүн дулаан бүст амьдардаг .
Дэлхийн хүн амын тавхан хувь нь манай гаригийн нийт нөөц баялагийн тал хувийг ашиглаж байна. Энэ нь АНУ улс юм.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар дэлхий дээр 900 сая орчим хүн өлсгөлөнгийн байдалтай амьдарч байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш