logo
Путин, Медведев хоёр тус тусдаа имижээ бүрдүүлж байна

Путин, Медведев хоёр тус тусдаа имижээ бүрдүүлж байна

2011/11/02
Дэлхийн үзэгчид ОХУ-ын “Царь” гэгддэг Ерөнхий сайд Владимир Путиныг зурагтаар хараад залхдаггүй. Путин ч үзэгчдээ залхаадаггүй. Учир нь Путин нэг өдөр халим агнаж зурагтаар харагдана. Нөгөө өдөр нь жудогоор барилдана. Дараа нь мориор аялана. Удалгүй гүехэн усанд шумбаж, аль хэдий нь археоличдын олж, илрүүлээд байсан эртний эдлэлийг олсноо зарлана. Харин энэ хооронд Путины “Бамбарууш” гэгддэг ноён Медведев юу хийж байнаа. Оросын хоёр дахь загалмайлсан эцгийг ард түмэн нь яаж мартах вэ? Медведев ч яаж зүгээр суухав, удахгүй 2012 онд Ерөнхий сайд болох гэж байгаа юм чинь. Монголд МАНАН гэсэн бүлэглэл бий болоод удаж байгаа бол Хойд хөршид маань “Пудведев” гэсэн хослол бүрэлдээд удаж байна. Спортоор төдийлөн хичээллээд байдаггүй Медведев саяхан агаарын теннис тоглож үзэгчдийг алмайруулав. Бүх юм ойлгомжтой болж байна Путин ан хийдэг, дайчин эрэмгий гэсэн имижийг бүрдүүлж байгаа бол харин Медведев хорхойнд хоргүй зүгээр л спортоор хичээллэдэг тэр тусмаа агаарын теннис тоглодог энийн цагаан тагтаа гэсэн имиж бүрдүүлж байна. Хоёр эрхэмийн өрсөлдөөн дууссангүй. Москвагийн нэгэн дэлгүүрт энэ хоёр эрхмийн төрх бүхий хүүхэлдэй байна. Медведев жуулчны аппарат зүүсэн эгэл, гэм зэмгүй нэгэн сониуч аялагчийн төрхтэй. Харин Путин баатарын дуулга өмссөн дайнч байлдаанч, эрэлхэг зоригтой дүр төрхтэй байжээ. Путин ч арга чарга хэрэглэн 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гарцаагүй ялалт байгуулна гэж мэдэгдээд байгаа. Сонгуулийн дараа хоёр эрхэм албан тушаалаа солилцох нь тодорхой болсон. Медведев ч Ерөнхий сайд болох нь тосорхой болсон учир эртнээс кабинетаа бүрдүүлж байгаа сурагтай. Хэрэв Путин дахин Ерөнхийлөгч болбол шинэ хуулийн дагуу 6 жил Ерөнхийлөгчийн албыг хаших бөгөөд эрхийнхээ хүрээнд дахин сонгогдож, үндсэндээ 12 жил Орос орныг Кремлээс удирдах гээд алгаа үрээд сууж байна. Ингэж чадвал ардчилсан ертөнцөд хамгийн удаан буюу бүтэн зууны 25 жилд нь, өөрөө хэлбэл зууны ј-д нь Орос орныг эрхшээн захирах нь ээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш