logo
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

2017/03/07

2017 оны 03 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв, говь, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн,  Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 хэм хүйтэн байна.


2017 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 10-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын  нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. 11-нд ихэнх нутгаар  бага зэрэг  хүйтэрнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш