Энэтхэгийн хойд хэсгийн Мизорам гэдэг тосгонд амьдардаг Зиона гэгч эрхэм 39 эхнэр, 86 хүүхэд, 35 ачийн хамт нийт 160-уулаа амьдардаг. Тэд дэлхийн хамгийн өнөр өтгөн гэр бүл юм. Тэд 160-уулаа 22 өрөө бүхий 4 давхар харшид амьдардаг. Мизорам тосгонд ойролцоогоор сая гаруй хүн оршин суудаг. Энэтхэгтээ бол жижиг тосгонд тооцогдоно.
“Бурхан надад өнөр өтгөн гэр бүл заяасан. Энд төрсөн хүүхдүүд явалгүй бидэнтэй хамт амьдардаг. Хөвгүүд маань ч олон эхнэр авах уламжлалаа дагаж, манай гэр бүл өссөөр байна” гэж гэрийн эзэн ярьсан байна..
Тэд нэг удаагийн хоолонд 30 тахиа, нэг гахай, 25 кг будаа, 40 кг төмс хэрэглэдэг. Гэрийн эзэгтэй нарын зарим нь хоол ундаа хийнэ. Нөгөө хэд нь гэрээ цэвэрлэж, ширээгээ засч оройн хоолондоо бэлдэнэ. Зиона 17 настай байхдаа анхныхаа эхнэртэйгээ гэрлэжээ. Түүний анхны эхнэр 70 настай. Харин түүний хамгийн залуу эхнэр 31 настай. Хамгийн залуу эхнэр нь өөрийнх нь хамгийн ууган хүүгээс дүү. 39 эхнэр нь Зионаг ухаалаг халамжтай нөхөр гэж хүндэлдэг. Тэд гахай, тахиа үржүүлж, ногоо, будаа, тариагаа өөрсдөө тарьдаг.

Хүүхдүүд нь хажуугийн ойрхон сургуульд явдаг гэхээр тэдэнд дутах юм байдаггүй. Хүүхдүүд нь хоорондоо маш эвтэй байдаг. Энэтхэг улс хүн амаараа 2030 он гэхэд 1.3 тэрбум хүнтэй Хятадыг ардаа орхино гэсэн тооцоо байдаг. Зиона энэ жил 160 гэр бүлийн гишүүнтэй гэдгээрээ дэлхийн дээд амжитыг бүртгэдэг Гиннесийн номонд бичигджээ. Гэхдээ Зиона олны хараанд өртөж, сонин сэтгүүл дээр гарах дургуй. Гэр бүлийнхэнтэйгээ амар тайван амьдрахыг илүүд үздэг байна.
Shuum.mn
Shuum.mn