logo
Манай улсад элэгний хүнд хэлбэрийн хорт хавдарыг эмчлэх төв нээгдэнэ

Манай улсад элэгний хүнд хэлбэрийн хорт хавдарыг эмчлэх төв нээгдэнэ

2017/04/05

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Стэнфордын их сургуулийн Анагаахын их сургуулийн профессор, дэлхийн нэрт эрдэмтэн Жефри С.Гленнийг хүлээн авч уулзлаа.

Жефри С Гленн “Харвони” эмийг бүтээхэд оролцсон дөрвөн эрдэмтний нэг төдийгүй түүний гаргасан  хорт хавдрыг эмчлэх эм шинжлэх ухаанд гарсан томоохон нээлт болсон юм.

Уулзалтын үеэр МАН Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрсэн шинжлэх ухааны томоохон нээлтийг Монгол улсад нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа явдалд талархал илэрхийлээд МАН мөрийн хөтөлбөртөө тусгахдаа 2020 он гэхэд 150 мянган иргэнийг элэгний өвчнөөс салгах зорилт тавин ажиллаж байна. Цаашид хүндэрч хавдар болсон өвчлөл дээр ч анхаарал хандуулах зорилт тавьсан байгаа гэдгийг хэллээ. Үүний хариуд Жефри С Гленн "Элэгний өвчлөл, хорт хавдрын эсрэг тэмцэж байгааг нь саашаалттай хэрэг. Хамгийн хүнд хэлбэрийн Элэгний хорт хавдарыг эмчлэх боломж бий болсон. Элэгний хүнд хэлбэрийн хорт хавдарыг судалж, илрүүлэн эмчлэх төвийнхөө салбарыг Монгол улсад нээх гэж байгаа"-гаа дуулгасан юм.  

УИХ-аас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахдаа элэгний хорт хавдар, хатуурал, нас баралтыг эрс бууруулах, элэгний с вирусын голомтыг таслан зогсоох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бэхжүүлэх олон ажлыг  шат дараалан хэрэгжүүлэх юм.  

Элэгний С вирус  хэдэн жилийн дараа D вирус болж, цаашлаад хавдрын өвчлөл үүсгэдэг. 20-30 мянган ам.долларын үнэтэй тариануудыг хийлгэдэг ч найдвар тун бага байдагюм байна. Тиймээс энэ асуудалд эрдэмтдийн анхаарлыг хандуулахаар МАН ажиллаж байна. Дашрамд дурдахад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн судалгаа, шинжилгээний дэд хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Стэнфордын их сургууль, Монгол Улсын эрдэмтдийн хамтарсан судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн амын дунд ойролцоогоор 11.1 хувь нь буюу 200 мянган хүн элэгний В вирусын халдвартай. Үүнээс элэгний В вирусын архаг халдвартай иргэдийн 60 орчим хувь нь элэгний В, Д вирусын давхар халдвартай гэсэн тоо гарчээ. Д вирус 3-4 жилийн дараа шууд хорт хавдар болдог байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш