logo
Контент Саммит 2017 маргааш болно

Контент Саммит 2017 маргааш болно

2017/04/05

Дэлхий дахинд Монгол улс ямар имидж, дүр төрхтэйгээр танигдах вэ, үүний тулд Монголын контент бүтээгчид төр, бизнесийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой нэгдсэн зохион байгуулалттай хамтран ажиллаж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх вэ гэсэн асуудлыг хөндөж хэлэлцэх зорилготой “Контент Саммит 2017” арга хэмжээ маргааш Тусгаар тогтнолын ордонд болох гэж байна.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ энэ жил “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа” уриан дор болно. Уг арга хэмжээнд төр засгийн зүгээс ач холбогдол өгч засгийн газар, яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцохоор бүртгүүлж байна.

Арга хэмжээний илтгэл хэлэлцүүлгийн сэдэвүүд нь төр, бизнесийн байгууллагууд хэрхэн контент бүтээгчидтэй хамтран ажиллах вэ?, дүрийн бизнес ашиглан экспортын бүтээгдэхүүн нэмэгдүүлэх боломж, аялал жуулчлалын салбар ба дүрийн бизнесийг хамаарал, дүр ашигласан бизнесийн бодит кейсүүдийг хэлэлцэнэ. Мөн дэлхийн шоу бизнесийн томоохон төлөөлөл Японы “Шова Холдинг” группийн Гүйцэтгэх захирал Коношита Тацуяа урилгаар оролцож “Азийн контентийн зах зээл”-ийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

Зохион байгуулагчдын зүгээс арга хэмжээний ач холбогдлыг дараах байдлаар харж байна.

  • Дүрийн бизнес дээр төр, хувийн хэвшил, контент үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг бий болгох
  • Оролцогчид хамтран ажиллах түншээ олох, дүрийн бизнесийн хөгжлийн чиг хандлагад хөл нийлүүлж, хамтран үр дүнтэй, үр ашигтай байх боломж бүрдэнэ.
  • Дүрийн бизнес, контентууд хөгжиж олон улсад гарч, арилжаалагдсанаар Монгол улс сурталчлагдаж Монголын аялал жуулчлалд онцгой хувь нэмэр оруулна.

Монголын контент бүтээгчдийг олон улсад продюсинг хийж гаргах эхлэл тавигдана.

"КОНТЕНТ САММИТ 2017"  ХӨТӨЛБӨР 

Хэзээ:2017 оны 04 сарын 06-ны өдөр 09:30-16:00

Хаана: Тусгаар тогтнолын ордон, Их танхим

ЦАГ

ҮЙЛ АЖИЛЛАГАА

АГУУЛГА

 

09:30-10:00

Бүртгэл

Бүртгэл, зочдыг угтах

 

НЭЭЛТ

10:00-10:05

Мэндчилгээ

●    Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын дэд сайд Ё.Отгонбаяр

 

10:05-10:10

Мэндчилгээ

●    Ерөнхий зохион байгуулагч: Монголын Үндэсний Маркетингийн ХолбооныЕрөнхий Нарийн Бичгийн Дарга Т.Мөнхбаяр

 

ИЛТГЭЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 

10:10-10:15

“КонтентСаммит2015” үр дүн

С.Баярсайхан, Контент Саммит Монголиа арга хэмжээг санаачлагч

 

10:15-10:35

Монгол хүүхэд юу үзэж байна вэ?

Я.Хишигсүрэн, Максима ХХК-ийн Судалгаа, дата менежментийн захирал

 

10:35-10:55

Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа

Г.Гантуяа, Монгол контент ХХК-ийн Гүйцэтгэх захирал

 

10:55-11:20

“Бумбардай” төслийн үр дүн, ололт амжилт

Н.Эрдэнэбаяр ,Нүүдлийн Зурган Өгүүлэмж Сангийн үүсгэн байгуулагч

 

11:20-11:45

Ази тивийн энтертаймэнт бизнесийн ирээдүй-Asian Entertainment Future

Коношито Тацуяа, Шова Групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал

 

11:45-11:55

Азийн Гар Зургийн уралдааныг зарлах, Олон улсын контентийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа

Asian Illustration Contest, Exclusive Promotion Agreement – Signing Ceremony

 

11:55-12:30

Хэлэлцүүлэг 1:  Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа

 

 

Модератор:

А.Ундрал/unread.today/

 

Панелистууд:

  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
  • Максима ХХК-ийн Судалгаа, дата менежментийн захирал Я.Хишигсүрэн
  • Монгол контент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гантуяа
  • Нүүдлийн зурган өгүүлэмж сангийн үүсгэн байгуулагч Н.Эрдэнэбаяр
  • Шова групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал Коношито Тацуяа
  • “Витафит” ХХК-ийнМаркетингийн албаны дарга Миняа
  • Японы Авекс групп холдингийн гадаад харилцаа, бодлого төлөвөлтийн газрын менежер Билгүүн

 

 

12:30-13:00 

Цайны завсарлага /танилцах, нэрийн хуудас солилцох/

 

ИЛТГЭЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

 

13:00-13:30

“Great” үндэсний брэндийн төсөл

Катрин Элизабет Жейн Арнолд, ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа элчин сайд

 

13:30-13:50

Соёлын дүр ба бизнес, хамтын ажиллагаа

О.Байгаль, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны ТУЗ-ын дарга, СЭЗИС-ийн докторант

 

13:50-14:00

Чингис хааны хүүхдүүд

Д.Дэлгэрцоо, "Чингисийн хүүхдүүд" киноны гүйцэтгэх продьюсер, Ай Пи Консалтинг ХХК-ийн захирал

 

14:00-14:20

Торгоны зам дагуух түүхэн аялал жуулчлал

Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Азийн хүлэг улс ТББ-ын Тэргүүн

 

14:20-14:30

Дүрийн бизнес ба Монголчуудын ялгарал

С.Сайханбаяр, Талын эзэн ХХК-ийн Захирал

 

14:30-14:40

Дүрийг бизнест ашигласан бодит кэйс 

Р.Отгонцэцэг, Хөгжил Трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал

 

14:40-15:30

Хэлэлцүүлэг 2:  Дүрийн бизнес бусад салбарт нөлөөлөх нь

 

 

Модератор:

Д.Гэрэлт-Од

 

Панелистууд:

  • Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны ТУЗ-ын дарга, СЭЗИС-ийн доктарант О.Байгаль
  • "Чингисийн хүүхдүүд" киноны гүйцэтгэх продьюсер, Ай Пи Консалтинг ХХК-ийн захирал Д.Дэлгэрцоо
  • Монголын Үндэсний Маркетингийн ХолбооныЕрөнхий Нарийн Бичгийн Дарга Т.Мөнхбаяр
  • Талын эзэн ХХК-ийн Захирал С.Сайханбаяр
  • “Би плас” ХХК-ийн захирал Ш.Батжаргал
  • Хөгжил Трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Отгонцэцэг

 

15:30-15:40

Хаалт /Дурсгалын зураг авахуулах/

 

         

Бүртгүүлэх: /Бүртгэл өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжилнэ/

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdTHqM0Oybq5IAy-Fpz9YxsJnufLqKe4KFh3zG8kLW6zr5MwQ/viewform

Дэлгэрэнгүй мэдээллийг:

http://contentsummit.mn/

Утас: 9009-1019, 8808-6325

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш