logo
Орхон аймагт шалгаруулсан зарим тендер хуудуутай байсан нь илэрчээ

Орхон аймагт шалгаруулсан зарим тендер хуудуутай байсан нь илэрчээ

2011/11/03
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Орхон аймагт шалгалж хийжээ. Аймгийн ЗДТГ-аас 2011 онд 65 худалдан авах ажиллагаа явуулсан байна. Шалгалтаар хэд хэдэн тендер шалгаруулалтыг хуудуутай явуулсныг илрүүлсэн байна. Тухайлбал, “Хог хаягдлын төвлөрсөн цэгийг ладфилийн аргаар тохижуулах”, “Их шүтээн цогцолборын гадна талбайг тохижуулах”, “Эрдэнэт хотын доторхи “Орхон-2” хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах”, тендэрүүдээс зөрчил, дутагдал илэрсэн байна. Тендэр шалгаруулалтын журам зөрчин, үндэслэлгүйгээр бусдад давуу эрх олгосон нь тогтоогджээ.
Мөн Орхон аймгийн ЗДТГ-аас тус аймгийн 35 жилийн ойн арга хэмжээнд зарцуулсан 375 сая төгрөгийг “хөрөнгө оруулалтын зардал биш” гэсэн үндэслэлээр тендэр шалгаруулалт зарлалгүйгээр худалдан авах үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш