Эрүүгийн цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газраас “LOUIS VUITTON” барааны тэмдэг бүхий бараа бүтээгдэхүүнийг зарж, иргэдийг хуурч мэхлэн их хэмжээний орлого олж байна гэсэн гомдлын дагуу иргэн Ү. Батбилэгийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх баруун дөрвөн замд байрлах “Талст-1”, мөн дүүргийн “UB mart” худалдааны төв дотор байрлах “Талст-2” дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад тус дэлгүүрүүдээс “LOUIS VUITTON” барааны тэмдэг бүхий 5 нэр төрлийн 40 гаруй ширхэг 124 783 000 төгрөгийн үнэ бүхий барааг хураан авсан байна.
Учир нь “LOUIS VUITTON MALLETIER” компани нь бүтээгдэхүүнээ зөвхөн өөрийн салбар дэлгүүрүүдээр худалдаалдаг ба ямар ч тохиолдолд бүтээгдэхүүндээ хямдрал зарладаггүй онцлогтой юм.
Гэтэл хяналт шалгалтанд хамрагдсан дээрх дэлгүүрийг эзэмшигч нь Эрхийн хамгаалалт хийгдсэн барааны тэмдэг бүхий барааг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлсэн, худалдаанд гаргасан, мөн энэ зорилгоор хадгалж байсан аж. Энэ үйлдэл нь “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай”, “Өрсөлдөөний тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийг зөрчсөн гэж үзжээ.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн мөнгөн дүн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байсан тул эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд прокурор хянаж байгаа ажээ.