Монгол хоточ нохойтой ижил төстэй ноход тун удахгүй гадаадын улс орны нэр дээр бүртгэгдэх болж байгаа юм байна. Бид хүлээсээр байгаад энэ нохдыг бүртгэгдсэний дараа тухайн улсуудын нохойг тэжээж байгаа хүмүүс болоход ойрхон байна.
БИ МОНГОЛ гэж одоо хүн бүр л ярьдаг харин бидний гэх юм хаана байна . Өөр улсад алдсаар байна . Хэдэн зууны тэртээ дэлхийд ганцхан нохойны армитай улс ганцхан МОНГОЛ улс байлаа. Одоо бидний өвөг дээдсийн эзлэн байлдан явсан улсуудад манай банхар нохойг өөрсдийн нохойгоор бүртгэгүүлэх ажлууд хийгдсээр л байна.
ХАРИН БИД мэдэхгүй суусаар байна. Бас л нэг өв соёлын хэсгээ бусдад зүгээр өгөөд суухуу одоо болсон МОНГОЛЧУУДАА НЭГДЭН НИЙЛЖ БАЙГААД МОНГОЛ БАНХАР НОХОЙГОО ДЭЛХИЙД БҮРТГҮҮЛЭЕ. хэрэв бид нохойгоо бүртгүүлж чадахгүй бол юугаар омогших билээ.
1. Энэтхэг улсад байгаа GADDI DOG
2. Итали улсад байгаа Italian sila
3. Бурят-монгольский волкодав (хотошо-банхар)
мөн Тува, Халимаг, ӨМӨЗО эдгээр улсад уугуул нохой мань байгаад байдаг. Харин бид яаж дэлхийд танигдах уу гэвэл Монгол улсдаа хамгийн том банхар нохдын цугларалтыг зохион дэлхийн улсуудад таниулах ажлыг хийж ГЕННИСТ бүртгүүлэх нь хамгийн оновчтой харин энэ хугацаанд бусад клубүүд холбоод нийлж стандартаа батлах бүртгэлжүүлэх ажлуудаа хийж байхад болно. Хамгийн аюултай нь бид суусаар байтал дээрх улсуудад байгаа ноход дэлхийд бүртгүүлбэл бид ямарч дугарах эрхгүй болно. ген болон үүлдрийн онцлог нь ижил байна шүү дээ бараг энэтхэгийн хар чоноос банхар үүссэн гэвэл энэтхэгт л энэ нохой байх нь зөв ч юм уу гэсэн бодлууд гарсаар л байна.
Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл
bankhar.mn сайт болон https://www.facebook.com/mongoliandog.bankhar?pnref=story
96674082 дугаараар холбогдож санал хүсэлтээ хэлээрэй