2017 оны 03 дугаар сарын 26-27-ны хооронд Улаанбаатар хотноо дэлхийн 50 гаруй оронд зохиогддог англи хэлний мэтгэлцээний олон улсын “The Scholar s cup” тэмцээн албан ёсны эрхтэйгээр 10-14, 15-18 насны ангиллаар зохион байгуулагдаж
1. Монгол-Оросын хамтарсан сургууль
2.American school
3.Орчлон
4.English school
5.Улаанбаатар Элит
6.Empathy school
7.Мон-Турк
8.Мон-Турк Дархан
9.Хобби
10.Сант гэсэн арван сургуулийн 262 сурагч оюун ухаанаа сорьцгоолоо.
Тус тэмцээн
1.“Асуулт хариулт”
2. “Мэтгэлцээн”
3. Ганцаарчилсан
4.“Эссэ бичлэг” төрлөөр явагдаж Улсын тэргүүний Монгол-Оросын хамтарсан сургуулийн баг нэгдсэн дүнгээр 1-р байр, алтан цом хүртэж, 2017 оны 07-р сарын 18-23-ны өдрүүдэд Грек улсад зохион байгуулагдах дараагийн шатны тэмцээнд оролцох эрхийн эзэд боллоо.
"The world Scholar s cup" байгууллагын олон улсын мэтгэлцээн хариуцсан захирал Жосеф Хор Монгол Улсаас шалгарсан сурагчдад олон улсад өрсөлдөх боломж нээлттэй гэж тэмдэглэн хэллээ.
Харвардын их сургууль, Массачутсын технологийн их сургуулиудын /Harvard University болон Massachusetts Institute of Technology (MIT) / хамтран зохион байгуулдаг TOEFL-ын онлайн сургалтын хөтөлбөрт шалгалтыг ахлах ангийн 200 сурагч өгснөөс 195 нь TOEFL iBT-ийн шалгалтын гүйцэтгэл сайн гэсэн үнэлгээтэй сертификат авсан.
Өнөөдөр МОХС-ийн сурагчдын TOEFL-ийн шалгалтын дундаж оноо 100-120 байгаа нь Монгол улсдаа төдийгүй TOEFL-ийн дундаж 98 оноогоор Азийн 30 орныг тэргүүлдэг Сингапураас ч өндөр байгаа юм. Энэ нь тус сургуулийн сургалтын чанарыг илтгэж байгаа үзүүлэлт юм.