logo
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

2017/04/11

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

12-нд говийн аймгуудын өмнөд, 14-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө дулаарч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө    8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш