Нийслэлийн шүүхийн шүүгчид Д.Энхмандахад холбогдох хэргийг өчигдөр хэлэлцлээ. Хяналтын прокурор С.Чимэгийн давах шатанд бичсэн эсэргүүцлийг шүүгчид хянан хэлэлцэж, хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргажээ. Д.Энхмандахад холбогдох 158 дугаар шийтгэх тогтоолтой хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн байна. Харин хяналтын прокурор уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн юм. Шүүгдэгч Д.Энхмандах нь бусдын нэр ашиглан “Хаан банк”-наас 30 сая төгрөг зээлсэн, “Эрдэнэ Суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр, “Эрдэнэ Суварга” компанийн захирал Б.Сувдаа нарыг залилан мэхэлж, 15 сая 300 мянган төгрөгийн үнэ бүхий дөрвөн тээврийн хэрэгслийг бусдад зарж, үрэгдүүлсэн хэрэгт холбогдон шалгуулж байгаа аж