Хунтайж Уильямын гэргий Кэтрин Миддлтон Британийн моодны хатан хаанаар өргөмжлөгджээ. Нэр хүндтэй «Harper’s Bazaar» хэвлэлээс гаргасан ийм жагсаалтыг тэрбээр тэргүүлсэн байна. Чухамдаа Кембрижийн хатан Нгэдсэн Вант Улсын моодны чиг хандлагад шинэ түлхэц өгчээ.
29 настай Миддлтон олны хүлээн зөвшөөрсөн алдартай бүсгүйчүүдийг, тухайлбал, шилдэг загвар өмсөгч Кейт Мосс, телевизийн хөтлөгч Алекс Чанг нарыг гүйцэж түрүүлсэн байна. «Кембрижийн хатан энэ онд загварын ертөнцийн хамгийн анхаарал татсан мөчүүдийн эзэн болжээ. Түүний хуримын тансаг даашинз хамгийн их анхаарал татсан» гэж сэтгүүлийн захирал Клэр Кулсон мэдэгдсэн байна. «Шүүгчдийн санал Кэтрин дээр нэгдсэн, ингэж нэгдэх нь маш ховор байдаг» гэж Кулсон онцлон тэмдэглэжээ.
З.Амгалан