МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэмт хэрэгт сэжигтнээр татах үндэслэл байгаа тухай өчигдөр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг бүртгэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Доржсүрэн, ЦЕГ-ын хэвлэл мэдэээллийн албаны дарга Ц.Сайнжаргал нар мэдээлэл хийлээ. Х.Доржсүрэн “Хэргийн талаар дэлгэрэнгүй өгүүлэх боломжгүй. Яг одоо мөрдөн байцаалтын ажиллагаа ид явагдаж байна. Харьяаллынх нь дагуу АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэхээр хүргүүлсэн ч гэлээ мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа тул энэ хэргийн талаар тодорхой мэдээлэх боломжгүй юм аа. Гэхдээ Н.Энхбаяр гэдэг хүнийг сэжигтнээр тооцох үндэслэл байгаа гэв.
-Ямар шалтгаанаар түүнийг саатуулах болж байгаа талаараа дэлгэрэнгүй өгүүлнэ үү?
-Энэ боломжгүй юм. Учир нь хэрвээ ингэх аваас хэрэг рүүгээ орох гээд байгаа юм. Хэргийн талаар гэхэд нэгэнт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа учир ярих боломжгүй гэдгийг мэдэгдье.
-Тэгвэл иргэн Н.Энхбаярыг одоогор баривчлагдаад байна гэж ойлгож болох уу?
-Үгүй ээ, баривчлагдаагүй. Ямар нэгэн хэмжээгээр барьж хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан зүйл үгүй. Манайхан нэг зүйлийг ихээр андуураад байдаг л даа. “Албадан авчрах”-ыг барьж саатууллаа гээд байдаг. Гэтэл энэ нь баривчилж саатуулсан зүйл биш шүү дээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэрэг бүртгэгч, прокурор, мөрдөн байцаагч сэжигтэн яллагдагчийг дуудсан цагт ирэхгүй нөхцөлд албадан авчрах шийдвэрийг гаргадаг. Энэ дагуу л албадан авчрах, мэдүүлэг тайлбар авах асуудал л байгаа. Түүнээс биш энэ нь таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэрэг огт биш.
Иргэний байцаан шийтгэх хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу тухайн хүнийг албадан авчирч болдог юм.
-Тэгвэл дээрх албадан авчрах процесс нь болсон хэрэг үү?
-Болоогүй ээ болоогүй. Ямар нэг хэлбэрээр албадан авчраад шийдвэр биелүүлэх ажиллагаа одоо хүртэл явагдаагүй байна.
-Ер нь бол Н.Энхбаярыг дуудаж авчран байцаасан уу?
-Иргэн Н.Энхбаярыг дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Гэхдээ одоо хэргийг нь АТГ-т шилжүүлчихэж байгаа тул дараа дараачийн мөрдөн байцаах ажиллагаа явагдах байх. Өөрөөр хэлбэл уг хэргийг АТГ-т шилжүүлэхээр манайх Нийслэлийн прокурорын газарт хэргийг хүргүүлэх юм.
Харин прокурор харьяалал тогтоогоод АТГ-т өгчих юм бол энэ нь цагдаад хамааралгүй асуудал болон хувирна.
С.Энх-Амар