logo
Хуурамч бичиг баримтаар гэмт хэрэг үйлдэхийг завдав

Хуурамч бичиг баримтаар гэмт хэрэг үйлдэхийг завдав

2011/11/04
Нийслэлийн Цагдаагийн газрын ёс журмын хэсэгт энэ сарын 01-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу СУИС-ийн орчим буутай хүн яваад байна гэж дуудлага мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн дагуу Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 3 дугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч н.Ганжаргал очиж шалгахад Баянзүрх дүүргийн 1-р хороо З9-р байранд оршин суудаг “Р” гэгч нь цагдаагийн алба хаагчийн баримт бичгийг хуурамчаар үйлдэн, цагдаагийн хурандаа гэсэн нэрийн хуудас ашиглан тусгай хэрэгсэл болох гав, бороохой, тоглоомон буу хэрэглэн бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор биедээ авч явж байсныг илрүүлэн саатуулж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Иймд иргэд цагдаагийн алба хаагчидтай харьцах тохиолдолд шаардлагатай бол бичиг баримтаа үзүүлэхийг шаардан, хувийн дугаарыг нь тогтоон авч холбогдох газар, хэлтэст нь мэдэгдэж байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
Д.Эрдэнэ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш