Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Инновацийн үйл ажиллагааны явц, үр дүн” сэдвээр УИХ-ын нэгдсэн хуралдаанд өчигдөр мэдээлэл хийлээ. Дэлхий эдийн засгийн форумаас гаргадаг “Өрсөлдөх чадварын судалгаа”-гаар манай улс энэ жил 142 орноос 96-д оржээ. Манай байрыг хойш татахад инновацийн тогтолцоотой холбоотой багц үзүүлэлт сөргөөр нөлөөлсөн хэмээн Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал, Инноваци-102, Технологийн бэлэн байдал-102, Бизнесийн боловсронгуй байдал-119, Оюуны өмчийн хамгаалалт-136, Боловсролын тогтолцооны чанар-132, Шинжлэх ухааны байгууллагуудын чанар-110, Судалгаа болон сургалтын үйлчилгээний боломж гэсэн үзүүлэлтээр 141 дүгээр байранд тус тус орсон байна. Харин дэлхийн банкны хүрээлэнгийн судалгаагаар мэдлэгийн эдийн засгийн индексээр 2009 онд нийт 140 орноос 78 дугаарт оржээ. 2010 оны байдлаар манай улсын нийт экспортын 83.2 хувийг технологийн боловсруулалт хийгээгүй түүхий эд, технологийн агууламжгүй бүтээгдэхүүн, 15.1 хувийг хагас боловсруулсан болон нам агууламжтай бүтээгдэхүүн, 0.8 хувийг дундаж өндөр технологит бүтээгдэхүүн, 0.88 хувийг дундаж нам технологит бүтээгдэхүүн, 0.02 хувийг өндөр технологийн бүтээгдэхүүн эзэлж байгаа аж.
Өнөөдөр манай улсад өндөр технологи, инновацийн салбарт 10 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн сургалт, судалгааны ажил эрхэлж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Шинжлэх ухааны академийн Технологийн инкубатор, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хүнсний технологийн инкубатор зэрэг 10 гаруй инкубатор, технологи дамжуулах төвийг тоног төхөөрөмжөөр тоноглож үйл ажиллагааг нь эхлүүлэн цөөн тоогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэн түгээж байгаа аж. Засгийн газраас баталсан “Дэвшилтэт технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд биотехнологийн 20, нанотехнологийн 10 орчим төслийг хэрэгжүүлж, тэдгээрт 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ.
Одоогийн байдлаар хэрэгжиж буй инновацийн 37 төслийн 8-ийг нь хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдний судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих зорилгоор сүүлийн 3 жилд нийтдээ 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүний үр дүнд цөөнгүй шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрч эхэлсэн байна. Тухайлбал, “Монхимо” ХХК “Тамедин”, “Санитол” ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэн зах зээлд байр сууриа олсноос гадна энэ жилээс адууны ясаар нано кальци үйлдвэрлэн БНСУ-д экспортлож байгаа гэлээ.
Мөн “Биокомбинат” УҮГ, “Монос”, “Шинэ эхлэл”, “Монэнзим”, “Висдомс Ассетс Холдингс Групп” ХХК зэрэг компаниуд өндөр технологийн үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, эдгээрээс зарим нь бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж эхэлжээ.
Инновацийн төслийг 2009 оноос нээлттэй зарлаж, нийт 2 тэрбум 941,3 сая төгрөгийн санхүүжилт бүхий төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн үр дүнд 40 технологи, 20 гаруй жишиг үйлдвэр, цех бий болж харьцангуй богино хугацаанд үр дүнгээ өгч эхэлжээ. Тухайлбал,
• “Уламжлалт нийлмэл жорын найрлагад суурилсан биологийн идэвхит 21 нэрийн бэлдмэлийн эмнэл зүй, стандарт, технологийг нэвтрүүлэх” төслийн хүрээнд 11 төрлийн эм болон биологийн идэвхит бэлдмэлийг үйлдвэрлэж, Польш, ОХУ-д экспортолж байгаа юм байна.
• Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн гүйцэтгэсэн “Барилгын дулаалгын хонины ноосон материал үйлдвэрлэх жишиг үйлдвэр” энэ оны 9-р сард ашиглалтад орж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлжээ. Ашиглах боломж муутай 3-р зэргийн ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх технологийг монгол эрдэмтэд хийсэн байна. Дулаалгын ноосон материал нь барилгын зах зээлд эрэлт ихтэй, импортыг орлосон, экспортын чиг баримжаатай инновацийн бүтээгдэхүүн юм.
• Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны түншлэлээр “Монос” группийн Эм судлалын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үйлдэл бүхий Эллипин шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл болон эмчилгээнд нэвтрүүлэх” төслийн хүрээнд клиникийн 1-р шатны туршилт хийгдэж эхэлжээ.
• Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд “Үүдэл эсийн эмчилгээ” инновацийн төсөл нь 2-р төрлийн чихрийн шижинг биотехнологийн аргаар өсгөвөрлөн хүний үүдэл эсээр эмчлэх технологийг туршин нэвтрүүлж байгаа юм байна. Үүдэл эсийн судалгаа, эмчилгээ нь дэлхийн өндөр хөгжилтэй цөөн оронд бий болж буй дэвшилтэт технологи юм. Ингэснээр чихрийн шижин өвчнийг эмийн бус аргаар эх орондоо эмчлүүлэх нөхцөл боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд хэллээ.