Хар тамхи хэрэглэсэн, биедээ тээж явсан хэргээр ял эдэлж байгаа Хамида Хасан бусад хоригдлуудын хамт хугацаанаасаа наана шоронгоос суллагдах болжээ. Хамида 27 жилийн ялаар шийтгүүлж, 18 дахь жилдээ хоригдож байсан юм. Хууль тогтоогчид хар тамхины хэргээр хоригдож байгаа хүмүүсийн ял хэтэрхий хүнд байна гэж үзэн хуулиа өөрчилснөөр 12 мянган хүн хугацаанаасаа өмнө суллагдахаар болсон байна. Хар тамхины хэргээр шоронд ял эдэлж байгаа хүмүүсийн доод тал нь 20 жилийн ялаар шийтгүүлсэн байна. Гэмт хэрэгтнүүд бусад онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс илүү хүнд хатуу шийтгэл авч байна гэж үзсэн өмгөөлөгч Майкл Начманоф тэдний эрх ашгийг хамгаалахаар тэмцэж эхэлсэн байна. Түүний үзэж байгаагаар мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ч хэрэг шийдэхэд нөлөөлж байгааг олж харсан байна. Учир нь хар тамхины гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байгаа хүмүүсийн ихэнх нь хар арьстнууд байгаа аж. 1980-аад оны Америкт хар тамхи дэлгэрч байх үед тухайн үеийн Конгресс хар тамхиныг хэрэглээг зогсоохын тулд хатуу хууль баталж байжээ. 5 грамм хар тамхи тээж явсан бол 5 жил, 500 грамм кокейн авч явсан бол мөн л 5 жилийн хорих ялаар шийтгэдэг байжээ.
Shuum.mn
Shuum.mn