Барууны ертөнцийн хамгийн хүчирхэг дайсан гэгддэг Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Ливид болж байгаа нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн байна. Ноён Ахмадинежад НАТО, Ливийн дотоод хэрэгт оролцож, нутаг дэвсгэрийнх нь халдашгүй дархан байдалд нь халдсан гэсээр яриагаа эхэлсэн байна. Тэрээр ярихдаа, “Aливаа улсын ард иргэд өөрсдөө эрх чөлөө, шударга ёсныхоо төлөө тэмцэх ёстой. Аль нэг улс, засгийн газар эсвэл ард түмэн шударга ёс тогтоох нэрийдлээр нөгөөгөө устгах эрх байхгүй. Барууны гүрнүүд Ливийн дотооод хэрэгт оролцсоноор Ливийн ард иргэдийн тэмцлийг шударга бус болгосон. Бид Сирийн ард иргэдийг дэмжиж, засгийн газар өөрөө учраа олно гэдэгт найдаж байгаа. Гадны аль ч улс Сирийн дотоод хэрэгт оролцох эрх байхгүй. АНУ-ын эрин үе, хүчирхэг байсан үе дуусч байна. Америкчууд Ойрхи Дорнодын чухал тоглогч байхааа больсон. Ойрхи Дорнодын ард түмэн АНУ-ын засгийн газрыг үзэн ядаж байна гэдгийг эрх баригчид нь ойлгох хэрэгтэй. Бид Америкийн ард түмнийг бус засгийн газрыг нь буруутгаж байгаа юм” гэсэн байна.
Мөн Ахмадинежад дэлхийн санхүүгийн хямралд АНУ-ыг буруутгаж, хэдэн триллион доллар хэвлүүлсэн нь эдийн засаг хямрах шалтгаан болсон гэж үзэж байна. 1980-аад оны Ирак-Ираны дайнд Америкчууд Иракийг дэмжиж эхэлснээс хойш Иран улс АНУ-ын бодлогыг шүүмжилсээр ирсэн юм. Саяхан Саудын Арабаас Америкт суух элчин сайд Адел Ал-Жубейр бусдын гарт амиа алдсаны цаана Ираны Лалын хувьсгалт Гвардын дайчид байсан гэж Америкчууд Ираныг буруутгасан. Гэсэн ч Ираны Гадаад хэргийн сайд тус мэдэгдлийг няцаасан юм.
Ахмадинежад АНУ болон Европын гүрнүүд ардчилал, шударга ёс нэрийн дор Сионистууд буюу Дэлхийн Еврейчүүдийг дэмжиж, бусад ард иргэийг хоморголон устгадаг. 2001 оны 9 сарын 11-нийг Америкчууд Төв Ази болон Ойрхи Дорнод цөмрөх шалтгаан болгож өөрсдөө зохион байгуулсан зэргээр буруутгадаг юм.
Shuum.mn