Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Зуны уур орох улирал 15 цаг 43 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хэцүү ажил хэрэг, хуулийн асуудал шийдэхэд маш тохиромжтой өдөр. Танд боломжийн санал ирвэл битгий татгалзаарай. Эргэлзээ ихтэй сонголт хийхэд хэцүү байх болно. Таны хувьд адилхан чухал, нэр хүндтэй хоёр хүний зөрчлийн аль нэг талд нь орох, яг ижил тэнцүү зүйлсээс аль нэгийг нь сонгох хүндхэн сонголт тулгарна.
ҮХЭР (4/20-5/20)
Багагүй өөрчлөлт болох өдөр. Үүний ихэнх нь таны дотны хүмүүстэй холбоотой байна. Энэ амралтын өдөр хэтэрхий үймээнтэй болж магадгүй. Учир нь байнга өөрчлөгдөх нөхцөл байдлууд ба шинэ санаанууд танд дэмий суух, амар тайван байх боломж олгохгүй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Танд ариун шударга, итгэлтэй найз нөхөд бий болно. Мөн та ажлаасаа баяр хөөр авч чадна. Та хангалттай сайхан амьдарна. Ажлаа амжуул, зугаа цэнгэлээ цэгнэ. Таны хуучныг баримтлагч, хайхрамжгүй байдлаас болж гэр бүлийн ахмад гишүүдтэй үл ойлголцох байдалд орж, засч залруулахад хэцүү болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Үйл явдлыг урсгалаар нь бүү явуул. Ялихгүй зүйлд сатааралгүй цаг тухайд нь оновчтой тайлбар өг. Дэг журамтай байдлаа үзүүл. Ядарч сульдах, анхаарал сулрах, бэртэж гэмтэх, золгүй явдалд өртөх магадлалтай байна. Мөнгөний хувьд та харалган байна.
АРСЛАН (7/23-8/22)
Өөрийн идэвх зорилгодоо хүрэх тэмүүлэлээ харуулах өдөр. Эргэн тойрныхондоо амар сэтгэгдэл төрүүлэх нь хамаагүй байдаг. Та өөрийгөө сайн талаасаа харуулж чадаагүйдээ сэтгэл зовно. Хэрвээ олны өмнө үг хэлэх шаардлага гарвал эртнээс бэлд.
ОХИН (8/23-9/22)
Тааламжтай өдөр. Өнөөдөр амьдралын тань эрч хүч сул байх тул эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч хөдөлж, хордох юм уу бэртэлт авах аюултай. Ямар ч биеийн хөдөлмөр, эсвэл оюун санааны хэт их ачаалалтай ажил хийж болохгүй. Өдөлтөнд бүү бууж өг. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг барь.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Од эрхэс таны нэр төр өсөхөд нөлөөлж байна. Жинлүүрүүд ажилладаг хамт олон дотор, найз нөхдийнхөө болон хамтрагчдынхаа дунд, гэр бүлдээ нөлөөгөө бэхжүүлж чадна, Аливаа харьцаанд хүн нэг бүрийн өөрийнх нь авьяас, хувийн сэдэлийг харгалзаж байхыг анхааруулж байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр олон хүмүүс нийгмийн тодорхой хэрэгцээг хангах нийтийн хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой болно. Олон нийтийн зүтгэлтнүүд, амралт жуулчны компаниудад таатай цаг үе. Заавал хийх ёстой гэгддэг ямар ч ажлаа жинхэнэ адал явдал болгон хувиргаж сур.
НУМ (11/22-12/21)
Өөртөө итгэлтэй байж, бусдад нөхөрсөг хандана. Хуучны харьцаагаа сэргээж өөрийгөө сонсох өдөр. Хүмүүс танд хориглож байсан ч дотоод сэтгэл тань хүлээн зөвшөөрч байгаа бол алдахгүй гэсэн үг. Зөвхөн та л өөрийгөө хамгийн сайн мэднэ.
МАТАР (12/22-1/19)
Таны амьдралыг зугаа цэнгэлтэй хөгжилтэй болгох сонирхолтой адал явдалтай учрах өдөр байна. Амгалан тайван байж хувийн ажлаа амжуулахад тохиромжтой. Хуучин ажлаа дуусгаж түүндээ үнэлэлт, дүгнэлт өгөх харьцангүй тайван цаг үе ирж байна. Та үйл ажиллагааныхаа үндэс суурийг амжилттай тавих боломжтой болсон. Энэ ажлууд үр дүнгээ өгсөн тул одоо амжилтаа бататгах цаг ирж байгааг анхаар.
ХУМХ (1/20-2/18)
Энэ өдөр аливаад биеэ барихыг од эрхсийн байрлал зөвлөж байна. Хий хоосон яриа, хоёрдогч чанарын зүйлрүү бүү сатаар. Энэ өдөр чухал асуудлыг нэгийг ч шийдвэрлэж чадахгүй. шинэ ажил бүү эхлүүл. Та мөнгөний төлөө бараг санаа тавихгүй. Санхүүгийн ажил хэрэг дээр олон хуумгай зүйл хийж улмаар санхүүгийн алдагдалд орно.
ЗАГАС (2/19-3/20)
Хуримтлуулсан мэдлэгээ бусдад дамжуулах, сургах үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж улмаар үр дүнгээ үнэлүүлж, шагнуулах удаан хүлээсэн цаг үе ирлээ. Аливаа нөхцөл байдал ба хүн бүр бие даасан онцлогтой тул тус тусад нь тохируулан харьц. Итгэ, шалга гэсэн мэргэн зөвлөгөөг дага.