logo
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

2017/05/05

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай байна.

2017 оны 05 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Хөвсгөл, Хэнтэйн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь тал, хээрийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш