logo
Хятадын эдийн засгийн өсөлт буурч байна

Хятадын эдийн засгийн өсөлт буурч байна

2011/11/05
Хятадын эдийн загийн өсөлт саарч эхэлж байна.  Энэ оны III хагаст Хятадын эдийн засгийн өсөлт 9.1 хувьтай гарсан нь АНУ болон Европын орнуудын эдийн засгийн өсөлтөөс өндөр үзүүлэлт хэдий ч Дундад улсын хувьд буурсан үзүүлэлт юм. Учир нь Хятадын эдийн засаг I хагас буюу эхний 3 сард 9.7 хувь, дараагийн 3 сард 9.5 хувьтай байсан юм.  2010 онд 9.8 хувьтай байсан гэхээр эдийн засаг аажмаар буурч байна гэсэн үг юм.
Хэрэв Хятадын эдийн засаг энэ хурдаараа буурах юм бол дотоод зах зээлд инфляци хурдан өсөх аюултай болоод байна. Хятадын эрх баригчид 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед Дундад улсын эрх баригчид дотооддоо маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэгчдэд зээл их хэмжээгээр олгосон. Дотоод зах зээлдээ багтахгүй их мөнгө нийлүүлсэн нь эргээд инфляци өсөх шалтгаан болжээ. Мөн банкууд зээл гаргах мөнгөгүй болсон юм. Үүний улмаас жижиг дунд бизнес эрхэлгчид санхүүгийн хүнд байдалд ороод байна. Хятад улс балансыг тэнцвэржүүлэхийн тулд гадны бусад улсуусад анхааруулахгүйгээр эдийн засгийн өсөлтөө өөрсдөө бууруулж байж магадгүй  гэж эдийн засагчид үзэж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш