logo
Хаж мөргөл эхэллээ

Хаж мөргөл эхэллээ

2011/11/05
Хаж мөргөл нь дэлхийн хамгийн томд тооцогдох, цугларалт бөгөөд Исламын шашинтнуудын таван том үйлийн нэг нь юм. Исламын шашинтнууд амьддаа нэг удаа очиж үзэх ёстой ариун мөргөл юм. Саудын Арабын Меккад болдог энэ мөргөлийн газар Мусальманчуудын хувьд Аллах бурханд ойртох дэлхий дээрх хамгийн ойр дөт ариун газарт тооцогддог байна. Мөргөлчид VII зуунд Лалын шашныг үндэслэсэн бошиглогч Мухамад болон бошиглогч Абрахамд ойртож байна гэж үздэг байна. Өнгөрсөн онд Хаж мөргөлд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 5 сая орчим зочин гийчин  Меккаг зорьсон байна. Хаж Мөргөл Исламын хуанлигаар хамгийн сүүлчийн буюу 12 сард 8-12 дахь өдрүүдэд болдог бөгөөд мөргөлчид энэ хугацаанд Коран судар уншиж, мөргөл залбирал үйлддэг байна. Энэ онд 11дүгээр сарын 4-9-ний хооронд болохоор болжээ.
Мөргөлүүд үе шаттай явагддаг. Мөргөлчид хамгийн түрүүнд Арафат гэдэг нэртэй бошиглогч Мухамадын зогсож байсан ариун газар очдог. Дараа нь Аср буюу үдээс хойшхи залбиралд очно. Удалгүй Магриб мөргөлд очно. Хаж мөргөлд оролцсон мөргөлчид нүглээ наманчилж, өөрсдийгөө бие сэтгэлээрээ ариуссан гэж үздэг ажээ. Мөргөл маш зохион байгуулалттай болдог. Мөргөлчид голд орших дөрвөлжин Каабаг тойрсны дараагаар барилгын доод давхраас эхлэн алхсаар тойргоор дээшээ өгсөнө. Давхар болгон руу гарахдаа мөргөнө. Мөргөлчид зөвхөн мөргөхөөс гадна худалдаа наймаа хийх гэж очдог.  Исламын шашны зарим консерватив урсгалынхан эмэгтэйчүүдийг гивлүүр зүүж нүүрээ нуусан байх ёстой гэж үздэг. Мөргөлийн үеэр эрэгтэй эмэгтэйгүй цагаан цамц өмсдөг. Христийн шашныхаар бол Хаж мөргөл нь үндсэндээ шүүлтийн өдөр юм. Хаж мөргөл энэ жил нэлээн онцлогтой болно. Учир нь өнгөрсөн нэгдүгээр сард эхэлсэн Арабын хувьсгал хэд хэдэн орны нийгэм улс төрийг өөрчилсөн. Арабын хувьсгал ялахад Аллах бурхан тусалсан гэж үзэх мөргөлчид ч байгаа юм. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш