logo
Халимны хоол болох дөхжээ

Халимны хоол болох дөхжээ

2011/11/05
Kaлифорни мужийн Номхон  далайн эргийн ойролцоо Санта Круз хотын орчмын усан санд  аялаж явсан усны скейтчин болон каяакчид өдрийн халуунд нарлаж байжээ. Гэтэл гэнэт аварга том бөгтөр халим уснаас үсрэн гарч иржээ. Гэхдээ халим өөр загаснуудаар хооллож явсан нь тэр байжээ.  Аялагчид золтой л аварга амьтны өдрийн хоол болчихоогүй байна. Дүрс бичлэгээс сайн харвал халим загас дээш гарч ирэхийн өмнө хэд хэдэн жижиг загаснууд дээш мөн үсэрчээ. Бөгтөр халим 12-16 метр урттай, 36 тонн жинтэй. Хооллохдоо lunge feed буюу амаа ангайн усны гадаргуу дээр хөвж байгаа идэш тэжээлийг бүхэлд нь залгидаг байна. Хэрэв скейтчин эмэгтэй яг доороос гарч ирсэн бол тэр эмэгтэй гарцаагүй түүний хоол болох байжээ.
Бөгтөр халимнууд үржлийн үедээ өвөрмөц дуу авиа гаргадаг. Жилд 25 мянга орчим км нүүдэллэдэг аж. Өвөл үржиж, энэ хугацаандаа хоол идэлгүй зөвхөн биенд нь хуримтлагдсан өөх тосоор хооллодог байна. 1966 онд энэ төрлийн халим агнахыг хориглосон хууль гарахаас өмнө тоо толгой нь даруй 90 хувиар хорогдоод байжээ. Одоо дэлхий дээр 80 мянга гаруй бөгтөр халим байдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Америк, Канадын далайн эргээр нүүдэллэдэг байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш