logo
Исландын хөлбөмбөгийн Stjarnan F.C. клуб хошин үзүүлбэрээрээ алдартай

Исландын хөлбөмбөгийн Stjarnan F.C. клуб хошин үзүүлбэрээрээ алдартай

2011/11/05
Исландын хөл бөмбөгийн дээд лигт тоглодог Stjarnan F.C. клуб хэдийгээр Дэлхийн хөлбөмбөгийн ДАШТ болон Европын Аврагуудын Лигт багтаж тоглож чаддаггүй, амжилт гаргадаггүй ч гоол оруулсныхаа дараагаар гайхалтай үзүүлбэр үзүүлж, гоол оруулсан баяраа тэмдэглэдгээрээ алдартай юм. Эдгээрийн дунд загас барих, хүүхэд төрүүлэх, ариун цэврийн өрөөнд бие засах, дугуй унах, чаргаар гулгах, усанд сэлэх, Рембо, гар бөмбөг, цус харвах  зэрэг үзүүлбэр нь алдартай юм.  Тэд үзүүлбэрээ тусгайлан цаг гаргаж бэлддэг, үзүүлбэртээ ч их ач холбогдол өгдөг байна. Тэдний хошин уран үзүүлбэр нь магадгүй гоол хийх, сайн тоглоход нь илүү урам зориг өгдөг байж болох юм.  Stjarnan F.C. клубын эмэгтэй баг 2011 онд Исландын аваргын цомыг хүртсэн юм.
Исланд улсад маш хүйтэн өвөл болдог учир Хөлбөмбөгийн Лигийн тоглолт  зөвхөн хавар, зундаа л болдог байна. Исландын дээд Лигт 12 баг байдаг бөгөөд  Stjarnan F.C. клуб чансаагаараа Европын хөлбөмбөгийн холбооны 37 дугаарт бичигддэг байна. Дэлхий тивийн хэмжээний тэмцээнд төдийлөн амжилт гаргаад байдаггүй ч Stjarnan F.C. клуб авьаслаг хошин үзүүлбэрээрээ аль хэдий нь олны танил болжээ,.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш