logo
Завхан аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд архины хэрэглээнээс татгалзжээ

Завхан аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд архины хэрэглээнээс татгалзжээ

2011/11/05
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж одоогоос жил шахмын өмнө буюу 2011 он гарах мөчид ард түмэнтэйгээ сүү өргөн мэндчилж, “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг дэвшүүлсэн билээ.
 Энэхүү уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болдын ахалсан баг Завхан аймагт ажиллаад иржээ. Тэд тус аймгийн иргэд, оюутан залуус, ахлах ангийн сурагчид зэрэг 2000 гаруй хүнтэй уулзаж, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн уриалга болон авч буй арга хэмжээний талаар ярилцсан байна. Энэ үеэр аймгийн төр, захиргааны байгууллагуудын удирдлага болох 61 дарга архины хэрэглээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэж олон түмэндээ өөрсдийн биеэр үлгэр дууриал үзүүлэхээр болсон байна. Тэд өөрсдөө архи хэрэглэхгүй байхаас гадна согтууруулах ундаа сойсон аливаа арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мөн мэдэгдэв. 
Тус аймаг цаашид “Архи хэрэглэдэггүй аймаг” болох зорилт тавьж энэ талаарх дүрэм журмаа ирэх сард болох Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэж батлахаар зориг шулуудсан байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш